АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөц нэмэгдсэнтэй холбоотойгоор “хар алт”-ны зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ ялимгүй буурч эхэллээ. Тодруулбал, цар тахлын улмаас хөл хориог чангатгаж, газрын тосны эрэлт дэлхий даяар буураад байгаа энэ үед нөөц нэмэгдсэн нь ийнхүү үнэ буурахад нөлөөлж. АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт л гэхэд 2.56 сая баррелиар нэмэгджээ. Эрэлт хумигдсан нь зах зээлд шууд мэдрэгдсэн нь энэ. "Брент" төрлийн түүхий газрын тосны үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 20 ам.доллароор буюу гурав дахин өсөж, энэ оны эхээс баррель нь 56 ам.долларт хүрээд байсан. Тэгвэл өглөөний байдлаар "брент" төрлийн газрын тосны үнэ 0.46 хувиар буурч, баррель нь 55.82 ам.доллар болжээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.49 хувиар өсөж, баррель нь 53.24 ам.доллар болсон байна. Өсөлт, бууралт энэ салбарт зогсолтгүй үргэлжилсээр.
Саудын Арабын Сангийн сайд баррель газрын тосны үнэ 2023 он хүртэл 50 ам.доллар орчимд тогтоно хэмээн тооцоолсноо мэдэгдсэн нь тун өөдрөг төсөөлөл болж хувираад буй. Тангаргаа өргөж албан ажилдаа орсон Ерөнхийлөгч Ж.Бадены хэлсэн үг, мэдэгдэл, түүний гаргаж буй шийдвэрүүд нь олон улсын зах зээлд эерэг нөлөөлөл авчирч байна. Тухайлбал, олон улсын түүхий эдийн зах зээлд металлуудын үнэ ханш, үүний дотор зэсийн үнэ ханш урьд урьдынхаас илүү өндөр өсөлт үзүүллээ. Харин газрын тосы үнэ ханшид бусад олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа тул энэ оны эхний улиралд өссөөр байх бололтой. Ийм таамгийг шинжээчид дор бүрнээ дэвшүүлж эхэллээ.

Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нефтийн бүтээгдэхүүн нийт эрдэс баялгийн импортын 85 хувийг дангаар эзэлж буй. Манай улс 2019 онд гадаадаас 1.16 сая ам.долларын 1.8 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн авчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 268.5 мянган тонноор, үнийн дүнгээр 53.4 сая ам.доллароор өссөн дүн. Задалж харвал, нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг авто бензин, дизель түлш, үүний 33.4 хувийг авто бензин, 66.6 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.
Олон улсын зах зээлд өрнөж буй зах зээлийн савлагаа газрын тосны импортын бүтээгдэхүүний нэгж үнэд дунд хугацаанд нөлөөлж болзошгүй нь. УУХҮЯ-ны мэдээллээр газрын тосны салбарт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мянган баррель буюу 7.6 хувиар өсжээ. Харин манай улсын боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны гүйцэтгэлээр 6.545.2 мянган баррель буюу 366.7 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мянган баррелиар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллароор бага байгаа аж.
Дотоодын олборлолт болон нөөцийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж байгаа манай улсын газрын тосны салбарт нааштай мэдээ юм.
| АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг газрын тосны зах зээлд өсөлт дуудлаа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |