Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн боловсруулж, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна гэж үзжээ.
Дэлхийн банкны судлаачдын танилцуулсан шинэ таамагт дэлхийн эдийн засгийн өсөлтийг оны эхэнд гаргаж байсан таамаглалаас бууруулж 2.9 хувийн өсөлтөд хүрнэ гэж үзсэн. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.6-5.8 хувьд хүрсэн билээ. ЭЗХАБ-ын судлаачдын таамаглалд мөн л дэлхийн эдийн засгийн өсөлт саарч гурван хувьтай гарна гэсэн төсөөллийг танилцууллаа. Үүний дотор ЭЗХАБ-ын гишүүн өндөр хөгжилтэй орнуудын өсөлт 2.7 хувьд хүрэх, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Зарим томоохон эдийн засагтай улсын хувьд эдийн засгийн өсөлтийн таамаглалыг авч үзвэл, АНУ 2.5, Герман 1.9, Их Британи 3.6, Япон 1.7, Хятад 4.4 , Энэтхэг 6.9, Бразил 0.6, Турк Улс 3.7 хувиар тус тус өснө гэж үзсэн бол дайн болон эдийн засгийн хоригийн улмаас ОХУ-ын эдийн засаг энэ онд хасах 10 хувиар буурна гэж үзэж байна.

Эрчим хүч, түүхий эд, хүнсний үнийн огцом өсөлтийн улмаас дэлхийн олон улс орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, инфляц нэмэгдсээр байна. ЭЗХАБ-ын гаргасан таамаглалаас үзвэл энэ онд хамгийн өндөр инфляцтай байх улс оронд Турк, Аргентин, Литвыг нэрлэжээ. Тухайлбал, Турк Улсад инфляцын түвшин 72, Аргентин улсын инфляц 60.1 хувьд тус тус хүрнэ гэж таамаглаж байна. Энэ оны эхнээс Турк Улсад инфляц нэн хурдтай өсөн нэмэгдэж, тус улсын эрх баригчид, Төв банкны зүгээс олон талын арга хэмжээ авч байгаа хэдий ч инфляцыг сааруулж чадаагүй, өссөн хэвээр байна.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос өнгөрсөн сард тус улсын хэмжээнд 88 мянган ажлын байр шинээр бий болсны дийлэнх нь мэргэжлийн болон бизнес үйлчилгээний, мөн эрүүл мэндийн салбарт бий болсон бол жижиглэн худалдаалах салбарт их хэмжээний ажлын байр татан буугдсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Энэ нь хүлээж байснаас доогуур, сүүлийн есөн сарын хугацаанд хамгийн бага хэмжээний өсөлт бөгөөд АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 7.6 хувь болж өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурчээ. АНУ-ын хүн амын өсөлттэй уялдуулж тооцоход сард 90 мянган ажлын байр нэмэгдэж байж тус улсын ажилгүйдлийн түвшин тогтмол байх тул энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь энэ оны эхнээс хамгийн өндөр орлоготой иргэдийн татварыг өсгөсөн, цалингийн шимтгэлийн хөнгөлөлтийг хүчингүй болгосон болон гуравдугаар сарын эхнээс Засгийн газрын зардлыг багасгасантай холбоотой гэж зарим судлаач үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Японы төв банкнаас өсөлтийг дэмжих, үнийн уналтыг зогсоох зорилгоор мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг хоёр дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа зарласны дараа хөрөнгийн бирж дээр Японы Никей индекс 13 мянгыг давж, 2008 оноос хойш хамгийн өндөр хэмжээндээ хүрчээ. Энэ арга хэмжээний бас нэгэн зорилго бол йений ханшийг сулруулж экспортдоо дэмжлэг үзүүлэх явдал гэж үзэж байгаа бөгөөд энэ нь биеллээ олох эхний шинж тэмдэг илэрч, йенийн ханш 2009 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдал ирэх сард хадгалагдана. Жилд 50 их наяд йен буюу Японы ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын бондыг худалдан авах, үүний зэрэгцээ эрсдэлтэй болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх энэхүү шийдэмгий алхам нь Японы эдийн засагт шинэ үеийг авчирч байж болзошгүй юм. Зарим судлаач дээрх үйл ажиллагаа нь зах зээл дээрх хөрөнгийн үнийг хөөрөгдөн, хиймлээр өсгөж магад гэсэн болгоомжлолд Японы сангийн сайд Сүничи Сүзүки үнэт цаасны зах зээл дээр үнийн хөөрөгдөл ойрын хугацаанд гарахгүй, аливаа эрсдэлд маш соргог хандана гэсэн няцаалтыг өгсөн байна.

Хятадын хөрөнгө оруулагч "Номура", "Голдман Сакс", "ЖиПиМорган Чэйс" болон бусад компани Хятадын экспорт сүүлийн гурван сар хүлээгдэж байснаас илүү, дор хаяж 7.5 нэгж хувиар өссөн гэсэн албан ёсны мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэсэн эргэлзээтэй байна. Тэдний үзэж байгаагаар энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Хятад руу татах зорилготой үйлдэл юм. Хэрэв сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа гарч буй ийм өсөлт зассан тоо гэдэг нь үнэн бол Хятадын эдийн засаг шинэ засгийн газрын бататгаад байгаа шиг сэргэж амжаагүй хэрэг болж таарна. Хятадын Хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард 2.1 хувиар өссөн нь хүлээгдэж байснаас бага, өнгөрсөн сарын 3.2 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд инфляциас болгоомжлон санхүүгийн системээс их хэмжээний мөнгө татан аваад байсан Төвбанканд бага зэрэг амсхийх боломжийг олгож байгаа юм. Хятадын шинэ засгийн газар эдийн засгийн өсөлтийг найман хувьтай, инфляцийг гурван хувьтай барих зорилттой ажиллаж байгаа аж.

| ТОЙМ: Олон улсын өрсөлдөх чадвар муудаж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |