• Өнөөдөр 2024-04-29

Хуримтлалтай Монгол аяны супер урамшууллын эзэд ХАЙНАНЬ арлаар аялаад ирлээ

2023-09-26,   420

 
Худалдаа, хөгжлийн банк жил бүр ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ урамшуулалт хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тус аянаараа дамжуулан санхүүгийн зөв дадалтай “Хуримтлалтай Монгол” иргэдийг бий болгохыг зорьдог билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус аянаараа дамжуулан 600 гаруй харилцагчаа хадгаламжаа нэмэгдүүлснийх нь төлөө урамшуулж, супер урамшууллын дөрвөн эзэндээ зуслангийн байр, Town House, нэг өрөө байр зэргийг гардуулсан юм. 
 
 
Харин энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас найм дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн аянаараа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан  хадгаламжаа нэмэгдүүлсэн харилцагчдаа урамшуулж, сар бүр хосоороо ХАЙНАНЬ аялах эрхийн эзнийг тодруулсан билээ.  Тэгвэл супер урамшууллын эзэд маань үзэсгэлэнт Хайнань арлаар адал явдал, дурсамжаар дүүрэн аялаад ирлээ. 
 
Хуримтлалтай Монгол аян маань цаашид ч тасралтгүй үргэлжилнэ. Дараагий аянаараа 2023 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хугацаанд зургаа ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын нэг эрх олгоно. Аяны урамшуулалд сар бүр 50 азтай харилцагчаа 100,000₮ - 1,000,000₮-н хадгаламжийн эрх бэлэглэх юм. Мөн оны төгсгөлд  СУПЕР УРАМШУУЛЛЫН эзэндээ өөрийн эзэмшлийн газартай TOWN HOUSE бэлдээд байна. 
 
Урамшууллын талаарх дэлгэлэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Хуримтлалтай Монгол аяны супер урамшууллын эзэд ХАЙНАНЬ арлаар аялаад ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188