• Өнөөдөр 2024-04-29

ХХБ БҮС ба ЗАМ санаачилга ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд (GIP)-ээс шагнал авлаа

2023-09-22,   474

       БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын “Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд (GIP)”-аас жил бүр санаачлан зохион байгуулдаг  “GIP 5 дугаар Чуулга уулзалт” амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү уулзалтад Ази, Европ, Их Британи, Африкийн 50 гаруй гишүүн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож “GIP Awards” оны шилдэг  байгууллагуудыг тодрууллаа.
 
Тус чуулга уулзалтын гол зорилго нь төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай, олон нийтэд хүртээмжтэй байлгахад гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, GIP-аас шинэчилсэн алсын харааг танилцуулах болон дараагийн шатны ажлын төлөвлөгөөг хэлэлцэхэд оршино.Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкийг ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилласныг үнэлэн “Шилдэг Бүтээгдэхүүн, Үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар шалгарууллаа. 
GIP нь санхүүгээр дамжуулан ногоон “Бүс ба Зам”-ийг цогцлоох, төсөл, хөтөлбөрүүддээ байгаль орчны хүчин зүйлүүдийг авч үзэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжиж, байгаль орчны эрсдэлийн үнэлгээгээр дамжуулан нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулж, бохирдол үүсгэх хөрөнгө оруулалтуудыг хязгаарлах, ил тод байдал болон бүтээгдэхүүн инновацыг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан юм.ХХБ нь GIP-тай байгаль орчин, уур амьсгал, ногоон санхүүжилтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг жил бүр хүргүүлэх, GIP-аас зохион байгуулж буй сургалт, семинар, арга хэмжээнүүдэд оролцох, санаачлан хэрэгжүүлэх ажлуудад санал хүргүүлэх байдлаар хамтран ажилласаар ирсэн билээ.
 
Энэхүү арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банк нь 2019 оны 8-р сарын 15-17-ний өдрүүдэд анхны чуулга уулзалтад оролцсон түүхтэй. Ингэхдээ GIP-ийн гишүүн байгууллагуудын шилдэг туршлагуудыг нэгтгэсэн арга аргачлал, зөвлөмж, стандартуудыг боловсруулах үүрэг хүлээсэн гурван ажлын хэсгийн байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ болон Ногоон санхүүгийн бүтээгдэхүүн инновац гэсэн ажлын хэсгүүдэд гишүүнээр элссэн юм. Цаашид “Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд (GIP)” болон Худалдаа, хөгжлийн банк нар ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг үйл ажиллагаанд идэвхтэй хэрэгжүүлэх, “Бүс ба Зам”санаачилгын хүрээнд байгаль орчин, уур амьсгалд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тогтвортой, ногоон ирээдүйн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах болно.
 
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
 

ХХБ БҮС ба ЗАМ санаачилга ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд (GIP)-ээс шагнал авлаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188