• Өнөөдөр 2024-04-28

ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

2023-09-28,   298

   Экспортлогч жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд Худалдаа хөгжлийн банкнаас батлан даалттай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авах боломж бүрдлээ.
 
   Уг зээл нь экспортод бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд импортлогч талтай хийсэн хүчин төгөлдөр гэрээ, аккредитивын гэрээг үндэслэн бараа ачилт хийхээс өмнөх болон дараах үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой батлан даалттай олгогдох зээлийн бүтээгдэхүүн юм.
 
   Зээлдэгч уг батлан даалттай зээлд хамрагдсанаар 12 хүртэлх сарын хугацаатай жилийн 10.36-12.34 хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг 60 хүртэлх хувийн батлан даалттайгаар авах боломжтой. Тус зээлд хамрагдах гол шаардлага нь тус зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай экспортлогч жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч байх шаардлагатай ба хүчин төгөлдөр худалдан авагчтай хийсэн гэрээтэй байх юм.
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
 

ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188