Манай улсад коронавирусийн халдвар илэрч улс даяар хатуу хөл хорионд орж, улсын эдийн засаг, бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсээд байна. Өнгөрсөн онд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, энэ жил шинээр хийх ажлаа нарийн төлөвлөдөг. 2020 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтуудын талаар тоймлон хүргэж байна.
Энэ жил төсвийн зарлагад нийт 13.872.6 тэрбум төсөвлөсөн байсан. Үүнээс барилга байгууламж, бүтээн байгуулалт, их засвар, тоног төхөөрөмж, стратегийн нөөц хөрөнгөд зарцуулахаар 3.806.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү санхүүжилтэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесс, орон нутгийн хөрөнгө оруулалт, стратегийн нөөц, гадаадын зээл, тусламжаар хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүд хамаарагддаг. Уг хөрөнгийн зардлаас 2.512.7 тэрбумыг нь барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд, 157.6 тэрбум төгрөгийг их засварын ажилд зарцуулах юм. Харин “Барих-шилжүүлэх” концессын эргэн төлөлтөд 323.6 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Өнгөрөгч онд 12 төсөлд 144.7 тэрбумыг олгож байсан бол 2020 онд санхүүжилт гурав дахин нэмэгдсэн байна.
Орон нутагт нийт 894.1 тэрбум төгрөгийн төсөв бүхий 1005 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 21 аймагт нийтдээ 93 сургууль, 72 цэцэрлэг баригдах бөгөөд эмнэлэг, инженерийн шугам сүлжээ, авто зам, соёл, спортын цогцолборууд зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бүтээн байгуулалтын ажлууд өрнөх юм
Энэ жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орон нутаг болон салбаруудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ жилийн төсөв нь өмнөх оноос 17.7 хувиар өссөн бөгөөд 1.828.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1427 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг барих юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 68 орчим хувь нь бүтээн байгуулалтын төслүүд бол үлдсэн 32 хувь нь их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авах, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай санхүүжилт байна.

Орон нутагт нийт 894.1 тэрбум төгрөгийн төсөв бүхий 1005 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 21 аймагт нийтдээ 93 сургууль, 72 цэцэрлэг баригдах бөгөөд эмнэлэг, инженерийн шугам сүлжээ, авто зам, соёл, спортын цогцолборууд зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бүтээн байгуулалтын ажлууд өрнөх юм.

Харин нийслэлд өмнөх онд 544.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар 372 төслийг хэрэгжүүлсэн бол энэ жил 584.5 тэрбум төгрөгийн 382 төсөл хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж 38 цэцэрлэг, 28 сургууль, 13 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөсөн байна. Мөн дэд бүтцийн салбарт 74.4 тэрбумын 63 төслийн ажил өрнөхөөр байгаа юм. Тухайлбал, 15 инженерийн шугам сүлжээ барих, 26 авто зам шинээр тавих зэрэг нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно.
Мөн Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар 35 төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төслөөс онцлон дурдвал, “Хотын гэр хорооллыг хөгжүүлэх төсөл”, “10 мянган өрхийн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”, “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төсөл” гэх мэт олон төсөл хөтөлбөр хэрэгжих юм.
Түүнчлэн Монгол Улсын хөгжлийг дэмжих зорилгоор гадаад улс болон улсын байгууллагууд засгийн газарт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгодог. Тэгвэл энэ жил гадаадын зээл тусламжаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ажилд 180.6 тэрбумын зээл, 25.1 тэрбумын тусламж нийт 205.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор болоод байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах тал дээр тодорхой зээл, тусламж олгогдох байжээ.
Өнгөрөгч онд 12 төсөлд 144.7 тэрбумыг олгож байсан бол 2020 онд санхүүжилт гурав дахин нэмэгдсэн байна
| Улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтууд зогсох уу |
|
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |