Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулаад ч гаднынхны сонирхлыг татаж, хөрөнгө оруулалт татаж чадахаа болилоо, Монгол Улс. Тусалъя, дэмжье, хийгээд өгье гэсэн болгоноос нь мөнгө унагаж, “Надад хэдэн төгрөг өгөх юм бэ” гэсэн шат шатны удирдлага, албан тушаалтнуудаас болж, хөгжүүлье, бүтээн байгуулъя гэсэн гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаа больж, итгэл нь алдарч гүйцлээ.
Монгол гаднынхны сонирхдоггүй, хөрөнгө оруулдаггүй улс биш. Өгөгдөлтэй гэдэг шиг байгалийн баялаг, эрдэс, орд газраараа баян манай орныг гаднын томчууд, дэлхийд дээгүүрт жагсдаг компаниуд бишгүй сонирхдог. Тэгээд Монголд ирээд сонирхсон байгалийн баялагтай газар, ордоо судлаад “Үүнд чинь хөрөнгө оруулъя. Ашиглалтад ороход нь манай талаас хэдэн жил ажиллуулаад ашгаа нөхөж аваад та бүхэнд бүрэн шилжүүлнэ” гэхэд л зөвшөөрдөггүй. Энэ нь бүр явсаар гаднын хөрөнгө оруулагчид ч Монголд итгэл алдаж, хөрөнгө оруулахаа зогсоож байгаа нь хэд хэдэн тоон баримтаас харагдаж байгаа юм.
Улсын хэмжээнд яригдах томоохон бүтээн байгуулалтын төсөл биш юмаа гэхэд сайхан сэтгэлээр тусалъя, үнэ, төлбөргүй хийгээд өгье гэхэд нь дундуур нь орж, мөнгө унагах гэсэн санаатай албан тушаалтнууд ч гаднын хөрөнгө оруулагчдыг залхааж байгаа бололтой. Саяхан болсон жишээ дурдахад, нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших Морингийн давааны хогийн цэгийг гаднын нэг томоохон компани үнэ, төлбөргүй цэвэрлээд өгье гэхэд холбогдох албаны нэг албан тушаалтан “Надад хэдийг өгөх юм” гэж асуугаад хөрөнгө оруулагчдыг үргээгээд үнэгүй цэвэрлэе гэсэн хогийн цэг нь ч гүйцэж дуусжээ. Түүнчлэн БНХАУ-ын талаас “Манай оронтой хил залгадаг Замын-Үүд боомт хот орчимд мод, ногоо тарьж, цөлжилтийн эсрэг ажлыг үнэ, төлбөргүй хийгээд өгье” гэхэд хариуцаж байсан дарга, удирдлага нь “Хэдий хэрээний мөнгө надад өгөх юм бэ” гэж асуугаад Замын-Үүд боомт хот элсэн тал хэвээрээ үлдсэн гэх. Энэ мэт жишээгээр үргэлжилбэл манай шат шатны байгууллагын удирдлага, албан тушаалтнууд гаднын хөрөнгө оруулагчдыг үргээсэн түүх дуусахгүй. Харин сайхан сэтгэл, тусалъя, бүтээн байгуулаад өгье гэснийг нь хүлээж аваагүй хурган дарга нарын шунал Монголын ирээдүй, дараа дараагийн улсын хэмжээнд яригдах бүтээн байгуулалтад нөлөөлж, хөрөнгө оруулагчдын итгэл алдаж байгаа нь эмгэнэлтэй.
Монгол Улс 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Түүнээс хойш 1996 он хүртэл жилд 30-40 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байсан нь эхний гараанаас сайн үргэлжилсэн явдал болсон. Харин 2000-аад оны үеэр унаж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 оноос дахин сэргэж, Монгол Улс гаднын хөрөнгө оруулагч, томчуудын анхаарлын төвд орж байсан гэж болно.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталснаас хойш 18 жилийн дараа Монгол Улс анх удаа таван тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж чадсан нь дээд амжилт болсон. Тухайлбал, манай орон гаднын томчуудын анхаарлын төвд орсноос хойш 2009 онд 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байдаг бол ердөө хоёр жилийн дараа нь 5.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хувиар задалбал, гаднын хөрөнгө оруулагчид манай
Харин 2010-аад оны үед илт сэргэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 онд 1.5 тэрбум ам.долларт болтлоо буурч, 2019 эргэн сэргэж 3.1 тэрбум ам.долларт хүрсэн. Гэсэн ч цар тахлын үеэс хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум ам.доллар болж, бараг гурав дахин унасан муу үзүүлэлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл баталж байгаа юм.
Эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гэсэн олон жилийн төлөвлөгөө нь нэг хурган даргын шуналаас болж таг гацаж, Монголд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаа болих вий.
| ЮУХНААС Ч МӨНГӨ УНАГАХ ГЭСЭН АЛБАН ТУШААЛТНУУДААС БОЛЖ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАА БОЛИЛОО |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |