• Өнөөдөр 2024-05-04

ТОЙМ: БНХАУ, Япон, Европт өсөлт, сэргэлтийн ажил үргэлжилж, АНУ-ын эдийн засаг удаашрах төлөвтэй байна

2023-07-31,   717

Цар тахлын үеэс хойш улс орнууд эдийн засгаа сэргээх, өсгөх ажлаа идэвхжүүлсэн нь дэлхийн эдийн засаг эергээр нөлөөлж, 2023 онд дэлхийн ДНБ-ий өсөлт 3-3.5 хувь байхыг өнгөрсөн жил эдийн засагчид онцолж байв. Гэтэл дэлхийн ДНБ-ий өсөлт 2023 оны эхний хагасын байдлаар 2.1 хувь гарсан бөгөөд шинэ тайлангаар 2023 оны эцэст дэлхийн ДНБ-ий өсөлт 2.7 хувьд хүрэхийг онцолж байна. Дэлхийн олон орон эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх ажлаа ид өрнүүлж байгаа ч зарим том эдийн засагтай орны нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалж байгаа гэнэ.

                 Эргэлт.мн мэдээллийн сайтаас уншигч та бүхэнд 2023 оны II хагас, 2024 оны эхний хагасын дэлхийн эдийн засгийн төсөөллийн талаарх шинэ тайланг хүргэж байна.

 

Дэлхийн томоохон эдийн засагтай орнууд 2023-2024 онд

 

-ЕВРОПТ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТ НЭМЭГДЭНЭ-

Европын бүсийн инфляц 2022 онд 10.6 хувьд хүрч, эрчим хүч, бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан. Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд болсон үйл явдал энэ жилд ч нөлөөлж, 2023 оны төгсгөлд Европын бүсийн инфляц бүхлээрээ буурах хандлагатай байгаа аж. Энэ талаар эдийн засагч Йенс Эйзеншмидт “2023 онд инфляц 5.4 хувь, 2023 онд 2.3 хувь байх төлөвтэй байна. Гэсэн ч Европын Төв банкны зорилтот хоёр хувьд эргэн очиход их хугацаа шаардлагатай. 2024 оны эцэс гэсэн ч хоёр хувьд хүрээгүй байж магад” гэжээ.

                 Тивийн хэмжээнд инфляцийн дарамт бага байгаа нь цалингийн өсөлт, ажил эрхлэлтийг тогтвортой байлгаж байна. Мөн ажил эрхлэлт тогтвортой байгаа нь Европын тивийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүний эрэлт 2024 оны төгсгөл хүртэл нэмэгдэх боломжтойг харуулж байгаа аж.

 

-АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН УДААШИРНА-

“Morgan Stanley” хөрөнгө оруулалтын банкны эдийн засагчид энэ жил АНУ-ын эдийн засаг бүхэлдээ уналтад орохоос илүүтэй дунд зэргийн буюу удааширна гэж үзжээ. Энэ талаар ч АНУ-ын ахлах эдийн засагч Эллен Зетнер “Энэ жил АНУ-ын хувьд удаанаар буулт хийхийг эрэлхийлж байгаа ч өрх, бизнес эрхлэгчдэд хамаарах зээлийн нөхцөлийг чангатгах нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” хэмээсэн байна. Мөн тэрбээр 2023 оны үлдсэн хагас жилд ажлын байрны өсөлт удааширч, оны эцэс гэхэд АНУ-ын ажилгүйдлийн түвшинг дөрвөн хувь, 2024 оны эцэс гэхэд 4.4 хувь хүртэлх өсгөх болзошгүйг онцолсон аж.

                   Харин 2024 оны эхээр Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 0.25 хувиар улирал тутам бууруулах бөгөөд 5.1 хувь барихыг зорьж байгаа юм байна. Энэ зорилтын эхний ээлжийн ажлууд 2023 ондоо багтаж амжилттай хэрэгжвэл АНУ-ын ДНБ-ий өсөлт 2023 оны төгсгөлд 1.2 хувьд хүрэх гэнэ.

 

-ХЯТАД ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭЖ, ДАРААГИЙН ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨХ АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ-

БНХАУ-ын холбогдох албанууд өнгөрсөн жилийн туш сэргэлтийн хүч, түүний ач холбогдлыг талаар судалж, хэд хэдэн олон улсын хэлэлцээ хийж амжсан. Тэгвэл БНХАУ цар тахлын үеийн эдийн засгийн дарамтаасаа хялбар гарч, сэргэлтийн ажил нь идэвхтэй үргэлжилж байгаа гэнэ. Энэ талаар “Morgan Stanley”-ийн БНХАУ-ын бүс хариуцсан эдийн засагч Робин Шин “2023 оны эхээр БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт идэвхэжсэн. Цар тахлаас үүдэлтэй дарамт нь зөвхөн орон сууцны эрэлт, экспортын захиалгын хоцрогдолд тулгуурлаж байсан. Тиймээс цар тахлаас үлдсэн цөөн дарамтаа хурдан хугацаанд шийдсэнээр маш хурдан сэргэж байна. Харин 2023 оны үлдсэн хагаст хувийн хэрэглээг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарт шинэ ажил эрхлэлт бий болгох замаар дараагийн эдийн засгийн өсөлтийн ажлаа эхлүүлнэ гэж харж байна” гэжээ.

                   Дэлхийн эдийн засгийн төсөөлөлд онцолсноор БНХАУ-ын эдийн засаг энэ онд 5.7 хувь, 2024 онд 4.9 хувь болох аж.

 

-ЯПОНЫ ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛЖ, ЗАРИМ ШИНЭ БОДЛОГО НЬ ЭДИЙН ЗАСАГТ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРЧ БАЙНА ГЭВ-

Өнгөцхөн харахад Японы ДНБ 2023-2024 онд 1.1 хувиар өснө гэсэн нь олон улсын анхаарлыг татахгүй байх шиг. Гэхдээ энэ хэмжээний тоо нь Японы хувьд эдийн засгийн хүчтэй өсөлт бөгөөд тус улс дахин дэлхийн тэргүүнд өрсөлдөх хэмжээний эдийн засаг бий болгохуйц хүчтэй болж байгааг харуулж байна.

Японы ахлах эдийн засагч Такери Ямагүчи “Япон Улсын эдийн засгийн өсөлт цар тахлаас хойш хэвийн хэмжээнд, доголдолгүй үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд ажилчдын цалин хөлс, аж ахуйн нэгжийн орлого, татварын орлого нэмэгдэж байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд Японы хувьд маш чухал өөрчлөлт авчирч байна” гэжээ.

              Япон Улсын эдийн засгийн өсөлт хэвийн үргэлжилж байгаа ч гадаад эдийн засаг удаашралтай байгаа гэнэ. Тухайлбал, ам.доллартой харьцах иений ханш огцом унаж байгаа. Тэгвэл Японы Засгийн газраас экспортлогчдын орлогыг дэмжиж ажиллавал гадаад эдийн засгаа эрчимжүүлж, иений ханшаа чангаруулах бодит боломж болохыг эдийн засагчид онцолсон байна.

 


ТОЙМ: БНХАУ, Япон, Европт өсөлт, сэргэлтийн ажил үргэлжилж, АНУ-ын эдийн засаг удаашрах төлөвтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188