Холбооны нөөцийн сангийн “Silicon Valley Bank” дампуурснаас хойш “Signature Bank” дампуурлаа зарласан. Тус хоёр банк дампуурал зарласантай холбоотойгоор АНУ-ын дөрвөн том банкны хувьцаа 52 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээс “Goldman Sachs” 10 хувийн, “Bank of America” 11 хувийн алдагдал хүлээсэн байдаг. Шинжээчдийн хэлж буйгаар Байдены засаг захиргааны буруутай үйл ажиллагаанаас банкнууд ээлж дараалан дампууралд тулж байгаа бөгөөд АНУ-ын “First Republic Bank”, “PacWest Bank”-ны тогтворгүй байдал үргэлжилж байгаагаас гадна маш том хэмжээний хохирол учруулж болзошгүй Швейцарын “Credit Suisse” банк дампуурахад ойрхон байгааг “Spglobal” онцолсон байна.

“Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Credit Suisse” банк уналтад орсноор дэлхийн санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдаж, инфляцийг тогтворжуулах маш том сорилт олон улсад тулгарсан. Тэгвэл ОУВС-гийн шинэ таамгаар энэ онд дэлхийн инфляц дунджаар долоон хувь байх бөгөөд уг дүн нь өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан төсөөллөөс 0.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Улмаар дэлхийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан болгоомжлолтой холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 байх төсөөлөл гаргасан нь өмнөх таамгаас буурсан үзүүлэлттэй байгаа аж.
ОУВС-гаас дэлхийн олон улсын инфляц 2025 он хүртэл Төв банкных нь зорилтот түвшнээс өндөр байхаар таамаглаж байгаа бөгөөд 2023 онд өмнөх онтой харьцуулахад хэрэглээний үнэ буурах төсөөлөлтэй байна. Харин дэлхийн эдийн засаг ирэх онд гурван хувиар өсөх төлөвтэй байгаа юм.

Хадгаламж эзэмшигчдийн халдлагад өртөж дампуурлаа зарласан “Silicon Valley Bank”, “Signature Bank”-тай холбоотойгоор АНУ-ын бусад арилжааны банканд хадгаламж эзэмшигчид мөнгөө эргүүлэн татаж, Канад, Европ, Азид мөнгөө байршуулж эхэлжээ. Харин Холбооны нөөцийн сангийн хэд хэдэн банк дампуурлаа зарласан нь Москвагийн хөрөнгийн бирж, Хятадад хамгийн бага нөлөө үзүүлсэн бөгөөд Москвад 0.1 хувь, Бээжинд 0.5 хувийн нөлөө үзүүлсэн гэнэ.
Тэгвэл мөнгөө ойрх орнуудад дахин шилжүүлээгүй хөрөнгө оруулагчид санхүүгийн системийн тогтворгүй байдалд түгжиж, “Risk off” хөдөлгөөнд шилжжээ. Улмаар Америк, Европын хөрөнгийн зах зээлд улсын санхүүд чухал ач холбогдол үзүүлэх савлагаа үргэлжилж байна.
.jpg)
Холбооны нөөцийн сангийн гол алдааг арилжааны үл хөдлөх хөрөнгийн зээлийг 250 тэрбум ам.доллароос бага хөрөнгөтэй банкууд олгосон нь гэнэ. Одоо олон зээлдэгч төлбөрөө төлөхгүй байх вий гэж эмээж байгаа нь жижиг банкуудын хувьд маш том асуудал болох тул эдгээр зээлийн үнэ цэнийг бууруулах шаардлагатай болно гэж шинжээчид дүгнэж байна.
Дөрвөн өөр их сургуулийн эдийн засагчдын бүлэг саяхан гаргасан нийтлэлдээ АНУ-ын банкуудын активын хүүгийн өсөлтөөс болж санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлсөн байдалд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ “АНУ-ын банкны системийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь хугацаа дуустал эзэмшиж байгаа зээлийн багцыг бүртгэдэг хөрөнгийн дансны үнээс санал болгосноос хоёр их наяд ам.доллараар доогуур байна. Зах зээлд нийлүүлэгдсэн банкны активууд бүх банкуудад дунджаар 10 хувь, ихдээ 20 хувиар буурсан байна” гэж дүгнэжээ.

| Холбооны банкнууд дампууралд тулж, ОУВС дэлхийн эдийн засгийн төсөөллөө 2.8 болгон буурууллаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |