Нүүрс экспортолж, эдийн засгаа сэргэлтэд оруулах хүсэлт хэдэн орны ирээдүй ОХУ, БНХАУ-ын “ая тав”-ыг л харж байна даа.
БНХАУ энэ сарын 1-нээс эхлэн 2023 оны гуравдугаар сарыг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэлээ. Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд гайхалтай сайн мэдээ байж болох ч, урд хөршийн хэвлэлүүдээр БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэр ОХУ-д хамгийн ашигтай тусах талаар мэдээлж байна.
Украины асуудалтай холбоотойгоор НАТО, Европын холбооноос ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьсан. Харин тэр үеэр ОХУ-ын эрх баригчид нүүрсээ Владивостокоор дамжуулан Азийн орнууд руу гаргана гэдгээ мэдэгдээд байв. Мөн ОХУ-аас БНХАУ руу ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.

БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд 324 сая тонн нүүрс импортолсон. Үүний 17.5 хувь буюу 57 сая тонныг нь ОХУ-аас авсан байна. Жилээс жилд БНХАУ-ын ОХУ-аас авах нүүрсний хэмжээ нэмэгдсээр байгааг “SXCoal”-ийн мэдээллээс харж болно. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хий тасалдвал нүүрсний хэрэглээ өсөж, үнэ ч дагаж өсөх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний “дайн” гэж нэрлээд байгаа энэ томоохон зах зээлд, энэ цаг үед ОХУ, БНХАУ шиг том тоглогч үлдсэнгүй дээ.
БНХАУ-ын эрх баригчдын импортын нүүрсний татвараа тэглэх шийдвэртэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүд зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэх талаар сэрэмжлүүлж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар олон улсын зах зээлийн дунджаар коксжих нүүрсний үнэ 592 ам.доллар байна. Энэ нь ОХУ, Украины дайн эхлэхээс өмнөх буюу хоёрдугаар сараас хойш 33.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 375.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэж, спот үнэ нь 50 хувь дахин өснө гэж олон улсын эдийн засагчид тайлбарлаж байна. Одоогоор БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос “Зах зээлийг бодлогогүйгээр халааж, үнийн хөөрөгдөл үүсэхгүй байхад анхаарна” гэж мэдэгдээд байгаа ч, зах зээл дэх бодит ханшийг харвал албаны мэдэгдлээс хол зөрүүтэй байх аж.
Зөвхөн ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээнээс гадна Австрали, Энэтхэг, Индонези, өдөрт л гэхэд 150 ачааны машин нүүрс БНХАУ-д нийлүүлдэг зарим хөрш орныг нь мартаж болохгүй. БНХАУ-ын импортын нүүрсэнд томоохон нөлөөтэй БНЭУ-аас урд хөрш рүү нийлүүлэх нүүрсний хэмжээ энэ онд буурах магадлалтай. Учир нь, БНЭУ-ын Засгийн газраас нүүрсний импортоо нэмэгдүүлж, нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гараад байгаа.

Өөр нэгэн зах зээлийн ханшаас дурдвал, өнгөрсөн онд БНХАУ-ын импортын нүүрсийг тэргүүлсэн Автсрали Улсын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөж байна. “Fastmarkets” индекст,
Хятадын Жинтан боомтод:
Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 513.78 ам.доллар буюу өөрчлөгдөөгүй дүнтэй.
Австралийн Далримплын нүүрсний терминалд:
Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 2.09 ам.доллароор өсөж, 521.60 ам.доллар болсон байна.

Мөн нүүрсний “дайн”-аас гадна ОХУ, БНХАУ-ын эрх баригчдын шийдвэртэй холбоотойгоор олон улсын зах зээлд суурь металлын үнэд өөрчлөлт орж байна.
Тухайлбал, ОХУ-ын эсрэг тавьсан арга хэмжээтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарч байгаа. Тэгвэл үүнийг дагаад бондын өгөөж өсөж, алтны үнэ сүүлийн 10 долоо хоногийн доод түвшинд хүрлээ.
.jpg)
Олон улсын зах зээлд алтны спот үнэ 2.2 хувиар буурч, унц нь 1865 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2018 оноос хойш анх удаа гурван хувиар өсжээ.
Суурь металлын хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ “ковид тэглэх” бодлого баримталж байгаа. Уг бодлогын хүрээнд томоохон хотууддаа хөл хорио тогтоох эрсдэлтэй байна. Харин энэ эрсдэл нь нөгөө талд зэсийн үнэд нөлөөлж, зэсийн фьючерс үнэ сүүлийн таван сарын доод хэмжээнд хүрчээ.
Зэсийн фьючерс нь үнэ өнгөрсөн долоо хоногийн дүнгээсээ дөрвөн хувиар буурч, тонн нь 9307 ам.доллар болов. 2022 он гарснаас хойш 10 гаруй хувиар өсөөд байсан зэсийн үнэ унаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээндээ хүрлээ.

| ШИ, ПУТИН ХОЁР НҮҮРСНИЙ “ДАЙН” ЭХЛҮҮЛНЭ |
|
Гаалийн хоёр байцаагч, эд хөрөнгийн эрхийн бүртгэгчийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүлэв
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |