ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт, нийлүүлэлт багасах тохиолдол ихсэж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн хэдэн долоо хоногийн турш өсөлттэй байсан алтны спорт үнэ буурч, нийлүүлэлт нь ихэссэнээс үүдэн газрын тосны үнэ унажээ. Мөн Гвиней Улс “Рио Тинто” групптэй зөвшилцөлд хүрч, энэ жилдээ “Симандоу” ордыг сэргээхээр болсон нь төмрийн хүдрийн нийлүүлэлт өсөх гарц болоод байна.
ОХУ-аас Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш суурь металлуудын үнэд их хэмжээний өөрчлөлт орсон. Тухайлбал, алтны спот үнэ олон улсын зах зээлд 5-6 хувиар өсөж, ам.долларын ханш чангарахад хүргэсэн.
.jpg)
Тэгвэл хоёр орны мөргөлдөөнтэй холбоотойгоор өсөлт үзүүлсэн алтны спорт үнэ Лондонгийн металлын биржид буурч, унц нь 1935 ам.долларт хүрчээ. Харин ам.долларын ханш чангарч байгаатай холбоотойгоор АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 2.5 хувь давж, 2019 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрээд байгаа аж.
“Wall Street” агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлого тодорхойлогчдын тооцоолж байгаагаас илүү бодлогын хүүгээ эрчимтэй өсгөх гэнэ.

Гвиней Улсын эрх баригчид “Рио Тинто” групп болон БНХАУ-ын дэмжлэг бүхий консорциумтай зөвшилцөлд хүрч, “Симандоу” төмрийн хүдрийн орд газарт үйл ажиллагаа явуулахаар болов. “Симандоу” төмрийн хүдрийн орд нь дэлхийн хамгийн их төмрийн хүдрийн нөөцтэй буюу дөрвөн тэрбум тоннын нөөцтэй. Гэвч Гвинейн хууль, эрх зүй, улстөрийн тогтворгүй байдлаас үүдэн эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй юм.

“Симандоу” төмрийн хүдрийн ордын 45 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг. Харин “Chinalco” компани 40 орчим, үлдсэн 15 хувийг Гвиней Улсын Засгийн газар эзэмшдэг. Тус ордыг сэргээж, бүрэн ашиглалтад орвол жилд 100 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Зэс олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Чили Улс ирэх 50 жилийн хугацаанд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авах боломжтой болов. Чили Улс дэлхийн нийт зэс нийлүүлэлтийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Гэсэн ч тус улсын Засгийн газар өөрчлөгдсөн зэрэг улстөрийн асуудлуудаас үүдэн гаднын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт багассан.

Тэгвэл “BHP” группээс Чили Улсад тодорхой хэдэн шаардлага тавьж, ирэх 50 жилд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Улстөрийн асуудлаас шалтгаалсан үймээнтэй байгаа Чили Улсад санхүү, зохицуулалтын тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хөрөнгө оруулна гэжээ. Дотоод үймээн нь намжаад байгаа Чили Улсыг тус хөрөнгө оруулалтын авах өндөр боломжтой байгааг олон улсын шинжээчид хэлж байна.

Газрын тосны томоохон үйлдвэрлэгчдийн бүлэг болох ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг ирэх тавдугаар сард газрын тосны гарцаа өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден стратегийн газрын тосны нөөцөөсөө өдөрт нэг сая баррель нийлүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл дээрх хоёр мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом уналтад оржээ. Брент газрын тосны үнэ 4.8 хувиар буурч, нэг баррель нь 107 ам.доллар болсон байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 100 ам.доллар болжээ. ОПЕК, АНУ-ын шийдвэрээс гадна дэлхийн газрын тосны томоохон нийлүүлэгч БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрч, шинэ голомтууд гарч байгаатай холбоотойгоор газрын тосны гарц, үнэ энэ жилд эрс буурах төлөвтэй байгаа юм.

| ЭДИЙН ЗАСАГ: Төмрийн хүдэр "мандаж", газрын тос "шалдаа бууна" |
|
Гаалийн хоёр байцаагч, эд хөрөнгийн эрхийн бүртгэгчийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүлэв
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |