Хамтарсан Засгийн газрын амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байлаа, саяхныг хүртэл. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нарыг бүгдийг нь өрөөндөө дуудаж, толгой дараалан загнаж, “Ажлаа хийж чадахгүй бол хийж чадах хүнд нь хүлээж өг. Арчаагүй гарууд” гэж хүртэл хамтарсан Засгийн газарт хатуу сануулга өгсөн. Үүнээс өмнө улс төрд томчууд “зодоон” өндрөө авсан нь лавтай.
Улмаар утааны асуудал өндрөө авч, эрчим хүчний хязгаарлалттай, архай хийж өвлийг давах гээд амь залгуулж байгаа энэ Засгийн газарт тогтож үлдэх шалтаг тун ховор байлаа. Углааш, халаадтай эмэгтэйг өвлийн хүйтэнд тээвэрлэсэн гээд танхимаараа огцорсон ах нарынхаа улс төрийн соёлыг дагасан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тогтож үлдэх шалтгаан бараг байсангүй дээ.
Угтаа бол сонгууль болгоны өмнө амилдаг 1072 хувьцаа анир чимээгүй байж байгаад гэнэт амь орж, ганцхан өдрийн дотор иргэдийн халаасанд хувьцааны ногдол ашиг орчихлоо. Ногдол ашиг олгох тухай А гэж ам гараагүй атал ганцхан өдрийн дотор Ерөнхий сайд мэдээлэл хийж, түүнийг нь тэр даруйд ннщь олгосон түүхэн шийдвэр өнгөрсөн баасан гарагт өрнөсөн. Уг нь эрчим хүчний хязгаарлалтад орж, иргэд “модоо барих” дээрээ тулсан ийм эмзэг цаг үед ногдол ашиг тараах тэнхэл эдийн засагт байхгүй баймаар. Хуучин
Цаашлаад Үндэсний баялагийн сангийн хуримтлал 135 мянган төгрөг иргэн бүрийн дансанд хуримтлал болж үүсэх юм байна. Үүгээрээ орон сууцны урьдчилгаанаас эхлээд сургалтын төлбөр, эрүүл мэнд гээд эдийн засгийн эрэлттэй асуудлаа шийдэх боломжтой гэдгийг ч мэдэгдэв. Ингээд харвал 135 мянган төгрөгийн цаана улс төрийн том тохироо хийгдэж, түнжин хагарсан төрийн өндөрлөгүүд учраа олсон бололтой.
Тиймдээ ч Засгийн газар утаа түгжрэлийн асуудлыг нэн яаралтай олны анхаарлаас холдуулахын тулд хувьцааны ногдол ашиг тарааж, тэр даруй нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихлаа. Өндөржүүлсэн бэлэн байдлыг үед жагсаал, цуглаан хийхийг хориглож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах эрх зүй зохицуулалттай. Нэг ёсондоо улс төрд “ам барих” боловсон арга хэрэгжиж байгаа гэсэн үг юм.
Харин хөшигний ард өрнөж байсан улс төрийн томчуудын зодоон хэсэг намжиж, утаа түгжрэлийг санаатайгаар сэвж, санамсаргүй мартагнуулахаар соёл урлагийнхныг сошиалд “амь” оруулах кампанит ажил ч өрнөж байна.
Улс төрд хүйтэрсэн харилцаа хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Ерөнхийлөгчтэй учраа олсон тулдаа Ерөнхий сайд хувьцааны ноогдол ашгаар иргэдийг бухимдлыг дарж, улс төр дэх галыг түр намжаалаа. Түүгээрч зогсохгүй дараагийн ажилд бэлтгэж байгаагаа давхар дуулгасан. Нэг ёсондоо төрийн өндөрлөгүүд нэг ойлголцолд хүрч байж, том ажлуудаа эхлүүлэх нь тодорхой. Энэ талаар Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ “16 жил улстөржсөн том сэдэв ирэх долоо хоногт идэвжинэ” гэх сануулгыг өгөөд буй. Тодруулбал, тэрбээр “Ирэх долоо хоногт Гашуунсухайт Ганцмод боомттой холбоотой "Чайна Энержи"-тэй хийх хэлэлцээр эрчим хүчний түүхэн эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна. 14 мега төслийн нэг болох Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргасан. Цаашид 2-3 кокс химийн үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломж бүрдэж байна. Олон асуудлыг гол зангилаа нь эрчим хүчний асуудал. Тиймээс эрчим хүчний бүх төслийг дэмжихийн тулд 14 мега төслийг хийж байгаа юм. Энэ 14 төслийн 50 хувь нь эрчим хүчний салбар руу үлдсэн 50 хувь нь дэд бүтцийн салбар руу чиглэнэ. Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын Засгийн газрын хэлэлцээрийг бид хэлэлцэж, Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Энэ төсөл 16 жил гацсан. Үүнийг удахгүй УИХ дээр нээлттэй ярилцсан боломж бүрдэж байна. Экспортыг боомилж байсан гол асуудал нээлттэй болж байгаа юм. Засгийн газар хоорондоо хэлэлцэл хийх боломж гарч байна. Мөн "Бадрах Энержи" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг мөн ирэх Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн гэрээнээс хойших хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ.
Бид энэ асуудлыг хойшлуулж байсан нь арванхоёрдугаар сарын 20-ны дүнг хүлээх, Улсын төсөв батлагдахыг хүлээх шаардалга байсан. Яагаад гэвэл ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр 34 хувь байх уу, 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ -өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байсан. “Бадрах энержи” дээр хийгдэх гэрээний хувьд 10 хувь нь алтан хувьцаа байна. Монголын тал ямар нэг хариуцлага хүлээхгүй, 34 хувь хүртэлх буюу 24 хувь нь Хуримтлалын санд иргэдэд хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ орохоор том аргачлал руу орж байгаа. Энэ хэлэлцээр хийгдэж чадвал дараагийн хөрөнгө оруулалт нээгдэх юм. Иргэд аль төслийг эдийн засгийн үр өгөөжтэй, аль үр өгөөж багатай байгааг харж чаддаг болох юм.
Түүнчлэн төрийн өмчит компаниудын ашигтай, ашиггүйг нь ялгана. Ашиггүй ажилласан компаниудыг нэгтгэх, статусыг нь өөрчлөх байдлаар судалгаатай өөрчлөлт хийнэ. Том төсөл хөтөлбөрийг эхлүүлэхэд хэн нэгэн хүний эрх зөрчигдөх асуудал гардаг. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал олон маргаантай асуудлыг дагуулж байсан. Хөгжлийн банк дээр ч ялгаагүй. Хэрвээ бондын төлөлтийг хийж чадаагүй бол дефолт болох эрсдэлтэй байсан. Нүүрстэй холбоотой асуудал ч мөн ялгаагүй дуулиан дэгдээсэн. Одоо Гашуунсухайт-Ганцмодын боомттой холбоотой асуудал сөхөгдөнө. Тиймээс гурав дахь этгээдээр зуучлахгүй Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай шууд олон улсын хэлэлцээр байгуулах боломжтой болсон. Ингэснээр Тавантолгой ХХК хэн нэгэнд өгөх өмнөх хэлэлцээр хүчингүй болж, зуучлагч байдлаар орж байсан 2-3 жуучлагч компани байхгүй болно. Нүүрс тээврийн компаниуд ч байхгүй болно. Тэгэхээр олон эсэргүүцэл тулгарна. Үндсэндээ 16 жилийн хамгийн том улстөржсөн сэдэв ирэх долоо хоногт эхэлнэ” хэмээн мэдэгдээд буй.
| БАЙГАЛИЙН БАЯЛАГААС АШИГ ХҮРТЭЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН АМЛАЛТ БИЕЛЭЛЭЭ ОЛЛОО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |