Шадар сайдын эхнэр халдвар авсан аав, ээжийгээ эргэж очсон гэв үү. Тэр бүү хэл ХӨСҮТ-д нэг хоночихоод гараад явчихсан гэх. Хаана байгаа хууль, хэнд үйлчилдэг дүрэм юм бэ. Эхнэрийгээ улаан бүс рүү нэвтэрч, тэндээсээ гарсан гэдгийг баталж хэлж байхдаа та эмээгээгүй гэж үү, Шадар сайд аа. Ядаж ичсэнгүй юү. Монгол ард түмнийг цэнхэр дэлгэцээр доромжилж суухдаа та юу бодож байсан бэ.
Тэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа
(7).jpg)
“Халдвар хамгааллын дэглэмээ барьж, ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас эрсдэл байхгүй. Сахиураар очсон.Өөрөө вакцин хийлгэж урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй” гэж хээв нэг Төрийн ордны танхимаас дуугарч байх юм. Даргын аав, ээж халдвар авбал, охин нь сахиж болох хууль бий юм уу. Тэгээд өрөө нь таалагдахгүй бол хамраа чимхээд, улаан бүсээс гараад явчихаж болох юм уу. Халдвар хамгаалалын дэглэм гэж сүржигнээд байсан хийрхэл чинь, ойрын хавьтал бол хорино, цагдана, тусгаарлана гээд байсан чинь яасан бэ. Таны аав, ээж, эхнэрт улс даяар мөрдүүлж, хэрэгжүүлж буй дүрэм, журам чинь үйлчилдэггүй хэрэг үү. Халдвар авсан аав, ээжийг тань буруутгасангүй, халдвар хамгааллын дэглэм зөрчих эрх мэдлийг эхнэртээ өгсөн таниас хариуцлага нэхэж байна.
Дөнгөж төрсөн нярай, эхийг углааш, халаадтай нь эмнэлгээс гаргаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөснийхөө төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байлаа. Тэгвэл улс эх орныхоо эсрэг санаатай гэмт хэрэг үйлдэж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ар гэрийнхэндээ давуу байдал олгосон та ямар хариуцлага хүлээх вэ, Шадар сайд аа. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн бараг нулимс дуслуулан байж хэлж зогссон хүнлэг байх тухай, хэн нэг албат нь хариуцлага алдвал бүгд хариуцлага хүлээх тухай мэдэгдэл үнэн бол та ч бас огцрох ёстой.

10-хан настай охин коронавирусийн халдваргүй хэрнээ, ЭХЭМҮТ-ийн тусгаарлах өрөөнд ганцаараа тусгаарлагдаж, бие нь эрс муудсанаар амьсгал хураасан байдаг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын II багийн иргэн Б.Пүрэвбаатарын охин 10 настай Н нь тархины цус харвалттай гэх оноштойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн.
Гэвч эмнэлэгт ирээд хоёр хоногийн дараа охин нас барсан юм. Охиныг голомттой бүс нутгаас ирсэн хэмээн 22-ын товчооноос нийслэл рүү оруулахгүй, амьсгалын аппараттай гурван цаг тарчлааж, арай чүү нэвтрүүлэхдээ ээжээс нь салгаад ганцааранг нь тусгаарлачихсан гэдэг. Ковидтой эсэхийг нь шинжлэх шинжилгээ хийх нэрийдлээр 24 цаг хорьж, эмчилгээг оройтож эхэлснээр охин амьсгал хураасан юм. Охин ээжээсээ холдохгүй гэж чадлынхаа хэрээр уйлж, арга буюу салахдаа “Ундаа ч болтугай аваад өгөөч” гэж сүүлчийн удаа хэлсэн байдаг. Даанч тэр дахиж ээжтэйгээ, ихэрлэж төрсөн эгчтэйгээ, алган дээрээ бөмбөрүүлсэн аавтайгаа уулзах бүү хэл ундаагаа ч ууж чадалгүй үүрд явчихсан.

Хэрэв энэ охин Шадар сайд таны охин байсан өнөөдөр амьд байх байжээ. Түүнд шинжилгээний хариу бүү хэл ээжээсээ ч холдох хэрэг байхгүй байсан юм байна. Гурван цаг эмнэлгийн хүйтэн машинд амьсгалын аппаратны цэнэгтэй уралдаж, амьсгалах хэрэг ч байхгүй байжээ. Тэр ердөө л “Шадар сайдын охин байна” гэж хэлсэн бол ЭХЭМҮТ рүү бараг онгоцоор хүргэгдэн ирж, шинжилгээний хариу нь тэр дороо гарах байж. Тэгээд эмнэлгийн орчин нөхцөл, өрөө тасалгааны байгаа царай нь таалагдахгүй бол ковидтой ч гэртээ харьж болох байжээ. Даанч түүний аав, ээж дарга биш, Шадар сайд бүүр биш, УИХ-ын гишүүн ч биш байсан нь харамсалтай.

Мөн элэгний хорт хавдартайгаа тэмцэж, ганц охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэж шууд зуун хүлээж, тэнхээгээ тасартал хүлээсэн охиноо тусгаарлалтын байрны гаднаас арай чүү хараад буцсан аавыг монголчууд мартаагүй байна. Аавтайгаа уулзахаар тусгай үүргийн нислэгийг хуруу даран хүлээж, БНСУ-аас ирж, тусгаарлалтын байрны дөрвөн ханан дунд 21 хоног тарчилж, аавыгаа эцсийн замд нь ч үдэж чадаагүй охин. “Яагаад хамгаалалтын хувцас өмсгөөд аавтай минь уулзуулж болоогүй юм бэ. Надаас коронавирус илрээгүй шүү дээ. Долоон удаагийн шинжилгээ нь энэ байна” гэж тэр голынхоо дуугаар хашхирч байсныг та санаж л байгаа байх. Түүний энэлэн шаналанг Монголын ард түмэн сонссон ч харамсалтай нь албаныхнаас хэн нь ч сонсоогүй, түүнд туслаагүй билээ.
Хэрэв тэр бүсгүй таны хамаатан, эсвэл эхнэрийн тань дүү байсан бол яах яасан бол. Бараг хамгаалалтын хувцасгүй шахуу аавыгаа үдэж, тусгаарлалтын байрандаа хамт байх байсан болов уу.

| Арван настай охиныг амьсгал хурааж байхад ээжийг нь оруулаагүй мөртлөө С.Амарсайхан даргын эхнэрийг улаан бүс рүү оруулаад гаргажээ |
|
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |