• Өнөөдөр 2024-04-30

“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ

2024-01-06,   13657

      Засгийн газраас зарласан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас “шүүрч” авчирсан. Замын-үүд боомтоор 62 настайдаа гарч зугтсан Т.Бадамжунай таван жил  улс, улс дамжин зугтаж явсаар ийнхүү 67 настайдаа баривчлагдаж эх орондоо ирсэн энэ. Улмаар Т.Бадамжунайг цагдан хорьж, 2000-2004 онд Хотын Ерөнхий менежер, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байхдаа үйлдсэн авлига, албан тушаалын бүх гэмт хэргүүдийг нь сэргээн шалгаж эхэлсэн байдаг. 
 
Гэвч Т.Бадамжунай дөрвөн сар хоригдоод бие нь муудсан тул өнгөрсөн долдугаар сарын 10-нд сулласан бөгөөд хилийн хориг тавьж, гадуур байцааж эхэлсэн. Одоогоор Т.Бадамжунайгийн үйлдсэн эрүүгийн хэргүүдийн талаар хууль хяналтынхан ам нээгээгүй байна. 
 
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үйлдсэн хэргүүдийн нэг буюу хууль бусаар 72 га газар авч, үүнийхээ 20 га-г Хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдаж, энэ мөнгөө хүргэнийхээ ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлэх замаар мөнгө угааж байсан  ноцтой хэргийн баримтыг дэлгэж байна. 

Т.БАДАМЖУНАЙ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСНЫХОО ДАРАА ЖИЛ БУЮУ 2005 ОНД СХД-ИЙН 34-Р ХОРООНД ХУУЛЬ БУСААР 72 ГА ГАЗАР АВЧЭЭ 

 
     Т.Бадамжунай 2000 онд Хотын Ерөнхий менежер болж, 2004 он хүртэл ажилласан. Энэ дөрвөн жилийн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай хоёр хотын хамаг л газрыг худалдаж, халаасаа түнтийлгэсэн гэдэг. Улмаар 2004 онд Т.Бадамжунай Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэтэл УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт газрын наймаагаа үргэлжлүүлж байжээ. Тодруулбал, Т.Бадамжунай УИХ-ын гишүүн болсныхоо жил буюу 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найданд нөлөөлж, түүнээр 259 дугаартай захирамж гаргуулж, “Ёл хангай” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо буюу Найрамдал зуслан өгсөх зам дагуу, Баянголын амны зүүн талын энгэрт орон сууцны зориулалтаар 72 га газар олгуулжээ. 
 
Улмаар Т.Бадамжунай “Ёл хангай” ХХК-ийн нэр дээр авсан 72 га газраа таван жилийн дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 30-нд хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-д шилжүүлж авсан байна. Ингээд дараа жил нь буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшлийн 72 га газраас 20 га газрыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХД-д худалджээ. Тэр өдрөө Э.Жаргалсайхан “Ти Си Ди” ХХК-аас 20 га газрын төлбөр болгож 2.5 тэрбум төгрөг шилжүүлж авсан байна. 
Тайлбар: Улаан зураас- Т.Бадамжунайгийн хууль бусаар авсан 72 га газар, Цэнхэр зураас- Т.Бадамжунайгийн хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдсан 20 га газар

Т.БАДАМЖУНАЙ ХЯТАДУУДАД 20 ГА ГАЗАР ХУДАЛДАЖ ОЛСОН 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАНЫХАА “АВШИГ-ОДСЭР” ББСБ-ААР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ, МӨНГӨ УГААЖ ЭХЭЛЖЭЭ 

       Т.Бадамжунай БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК-д 2.5 тэрбум төгрөгөөр 20 га газар худалдахаасаа 5 хоногийн өмнө буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд хүргэн Э.Жаргалсайханыхаа нэр дээрх “Авшиг-Одсэр” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэсэн байгаа юм.
 
“Авшиг-Одсэр” ХХК нь Э.Жаргалсайханы нэр дээр 2009 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч огт үйл ажиллагаа явуулаагүй, Х тайлан өгдөг компани байсан. Харин хятадуудаас 2.5 тэрбум төгрөг шилжиж орж ирэхээс тав хоногийн өмнө ийнхүү банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээлгэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай хятадуудаас мөнгө орж ирмэгц, ББСБ-аар дамжуулан угаана гэдгээ эртнээс тооцож, бэлдэж байсан гэсэн үг. 
Ингээд тав хоногийн дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Ти Си Ди” ХХК-аас 20 га газрын төлбөрт 2.5 тэрбум төгрөг авсныхаа дараа төлөвлөсөн ёсоор Э.Жаргалсайханыхаа “Авшиг-Од сэр” ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханы “Авшиг-Одсэр” ХХК нь сарын 3-5 хувийн хүүтэй Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 5-8 хувийн хүүтэй Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 4-7 хувийн хүүтэй Бизнесийн хэрэглээний зээл тус тус олгож байжээ. 
 

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХЯТАДУУДАД ХУДАЛДСАН 20 ГА ГАЗАР ДЭЭР “БУМАН-ӨЛЗИЙ” ХОРООЛОЛ БАРИГДСАН БОЛ ҮЛДСЭН 52 ГА ГАЗАР ДЭЭР ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАН НЬ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХААР “А” ДААЛГАВАР АВЧЭЭ 

   Т.Бадамжунайгаас 2.5 тэрбум төгрөгөөр 20 га газар худалдаж авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК нь тус газар дээрээ 2012 оны наймдугаар сараас 5000 айлын “Буман өлзий” гэх орон сууцны хороолол барьж эхэлсэн бөгөөд 2016 онд I-р ээлжийн 11 блок орон сууцаа ашиглалтад оруулсан. 
Тайлбар: Т.Бадамжунайгийн хятадуудад худалдсан 20 га газар дээр баригдсан "Буман-Өлзий" хороолол
Харин Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшилд үлдсэн 52 га газар дээр Орон сууцны хотхон барихаар 2016 оны гуравдугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяраар 2016/06-14 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж авсан байна. 
Тайлбар: Т.Бадамжунайгийн хууль бус 52 га газар дээр хүргэн Э.Жаргалсайхан нь орон сууцны хотхон барихаар "А" даалгавар батлуулсан баримт

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА, МӨНГӨ УГААЛТЫГ ГҮЙЦЭТГЭЖ ИРСЭН ХҮРГЭН Э.ЖАРГАЛСАЙХАН НЬ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЗӨВЛӨХ, ХХААХҮЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ 

     ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн хууль бус газрын наймаа, мөнгө угаалтыг гардан гүйцэтгэгч хүргэн Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 онд ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн үед тус яамны сайдаар Б.Батзориг ажиллаж байсан. Б.Батзоригийн хувьд, Т.Бадамжунай, М.Энхболд хоёрын даалгавраар “ЖДҮ”-г-ийн хэргийг үйлдэж байсан “цэрэг” нь гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Б.Батзориг Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг хэлтсийн даргаараа ажиллуулж байсан аж. 
Тайлбар: 2018 он, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан нар
 
 

“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 41
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 17:56:42
    Alimaaa: TEDSang yaj samarsan gelee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 14:02:53
    Хүрэлсүх бас газар хулгайлсан.: Хүрэлсүх бас газар авч 6 давхар байшин барьж зарж идээд гадаад руу зугатаж байсан.Тэрэлжид Хүрэлсүхын эзэмцшдэг Бугарт Ресорт гэдэг янхан цуглуулдаг эдлэн газар бас байгаа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 11:29:33
    Зочин: Хороолол баригдсан байна болоошдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:38:06
    Малууд аа: МАН Монгол улсыг Хятадад нэгтгэх ил далд бодлого явуулаад байна. Өмхий малууд аа. Асуудал Бадамжунайдаа биш МАНын том толгой дарга нарт байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 09:34:36
    Хужаа МАН: МАН Монголын газрыг хятадуудад нууцаар зарж байсан байна.Энэ нь угтаа Монгол улсыг Хятадад нэгтгэх МАН-ын нууц бодлогын хэрэгжилт юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 08:28:54
    Эрдэнэдалай: Ард түмэнээ залилаж,мөнгө угааж газар нутгаа зарсан хүнийг мөн Хууль бус алт олборлож, хүмүүсийг 3-7 үеээр ах дүүсээр нь Төрд ажилуулахгүй,Бүх хөрөнгииг нь улсын орлого болгодог хуультай .Мөн цаазын хуулиа сэргээх хэрэгтэй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 19:23:36
    Зочин: Сонгууль энэ тэр гэж байгаад л мартагдана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 19:22:40
    Зочин: Ард түмэг маш их зүйл хүлээж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 19:21:21
    Зочин: Наранхүүгийн газар гэж Дүнжингаравын зүүн талаас төмөр замын гарам хүртэл маш том газрыг хашаалсан байна. Үүнийг нягтлах хуулийхан байна уу. Бас л барилага барьж бөөн түгжрэл бий болгох гэж байна. Дөруйхаг зогсоогоосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 19:09:33
    Тэнгри: Моолодец Бадма. Так держать::::
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 14:44:23
    Болд: Орлого , хөрөнгийг нь хураа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 14:28:58
    их бичиж, их ярьлаа: ОДОО хуулийнхан ажлаа түргэсгэх хэрэгтэй. М. Энхболд, түүний газрын наймааны туслах Наранхүү нарын хэрэг яасан вэ? Чимээгүй болохоор л хэцүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 14:14:28
    Самбуу: М.Энхболд тэргүүтэй МАНАН-г хурдан нам дарж устгах бүх хөрөнгийг нь хурааж шорогд бүх насаар нь хорих хэрэгтэй. Үр хүүхдүүд нөлөө бүхий хүмүүсийг хөдөө нутаг заах хэрэгтэй, тэгж байж Оюунэрдэнэ болон ЗГт ард түмэн итгэж ирэх сонгуульд саналаа өгнө. Үгүй бол үүрд устана шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 13:41:56
    Зочин: Бүх хөрөнгииг нь хурааж улсын орлого болгож хатуу цээрлэл хүлээлгэвэл зохино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 13:30:10
    S: SEKSDN80955877 AX NRT
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 12:44:29
    Зочин: Үхэж байхдаа таарсан шуналын тип вэ үхэхээс нь өмнө бүх хөрөнгийг хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 10:04:06
    Иргэн.: Бүгдийг нь хурааж улсын орлого болгоод өөрийг нь шоронд нь бүх насаар нь хорих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 09:33:18
    ё: ямар муухай нэртйэ компаниуд вэ нүүрсний хятадуудтай хуйвалдсан хэрэг үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 20:55:02
    Ган: муу юм болгонд нэр нь ордог жунай үхлийн муугаар үхээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 17:36:59
    Дүнжингаравын газар!!!: Дүнжингарав зах шиг юмны хэсгийн зам гэж уб ын нэг гутамшиг бн. Монураны наранхүү гэж бас нэг цайсан газрын жинхэн наймаачин хулгайчийг шудрага хуульчид хурдан хараандаа авж эдлэх ял шийтгэлийг нь эдлүүлмээр юм. Жолооч байсан хужаагийн эрлийз яаж ийм их газар завшдаг бн?!? Дүнжингаравын газрыг улсдаа буцааж авж дээр нь барьсан сэжгийн зах шиг саравчийг нурааж хүүхдийн тоглоомын талбай болгох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 06:44:20
    zochin: жинхэнэ мөнгө угаасан гэмт хэрэг байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-29 13:50:39
    S: S XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-29 13:33:50
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-29 13:14:26
    Р: ЗА ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭДЭГ ШИГ ОЮУН ЭРДЭНЭ ХЭНТИЙД ТАВЬСАН ТӨСӨВ НЬ БУСАД АЙМГИЙНХААС 70 80 ДАХИН ӨНДӨР НЬ МӨН Л ЁС ЗҮЙГҮЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-09 10:48:31
    Болд: Цаазал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-05 09:42:24
    Зочин : МАН-ийхан бүгдээрээ лалрын өлөн хулгайчууд. бүгд үхэж далд ороосой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-05 08:29:35
    ЗОЧИН: БАДБМЖУНАЙ ХҮРГЭН НАР АРГАГҮЙ Л МОНГОЛЫН ТОМ ГАРЫН ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД ШҮҮ. ХУУЛЬ ШҮҮХ ЭДНУУСЫГ ШҮҮЖ ШОРОНД ХИЙЖ ЧАДАХ БОЛОВ УУ ДАА. ХАРЖ Л БАЙЯ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 20:16:16
    ard tumen: ene pisda nuudiig udahgui tenger nergenee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 16:52:00
    Иргэн: Архангайн наадмын амьд бурхан болчихсон шааж явна лээ..шувуу ажиллагаа биш бурхан ажиллагаа байжээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 16:51:47
    Иргэн: Архангайн наадмын амьд бурхан болчихсон шааж явна лээ..шувуу ажиллагаа биш бурхан ажиллагаа байжээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 15:35:26
    Real mongolian : Hanaj tsaddaggui muusain hyatadiin sheesnuud heden uyeeree tarchilj uheerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 14:00:45
    уншигч: 32 тойргийн судалт төвийн ард авто угаалга барьсан газар Жунайтны эзэмшил байсан гэдэг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 12:50:19
    Зочин: 5-р бааз, 22-бааз Нийслэлийн НТГ зэргийг бүгдийг самарч өөрийн хүн Энхсайхан тавьж завхруулсан! Одоо хүртэл том машины үнэмлэх гэрчилгээ олгодог мөнгө угаадаг ажил хийж бгаа дурак Энхсайхан. Сайн шалга, маш их мөнгө өгөлцөж авалцсан бх ёстой! Хотод явж бсан бүх микро автобусны орлого авдаг бсан Уунгаа өлөн Энхсайхнаар дамжуулж! Хотын тээврийнхэн сайн мэднэ!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 11:59:08
    Зочин: Соц үеийн, бүр ясны хулгайч,Багабанди энэ 2. Соц үед урд талын товчооны дарга байсан, 90 он гараад бүх зүйл, 69 машин бүгд Бадамжунайгийнх болчихсон байсан гэж хамт ажиллаж байсан дүү маань хэлж байсан, юу ч байлгалгүй Хуу хамдаг өлөн хулгайч гэсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 10:36:22
    иргэн: энэ хулгайчаас ТТ26 р баазынхаа хашаа газрыг буцааж аваад дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэнд ашиглаач АЗЖАРГАЛдаргаа ийм хулгайчаас дарханд байгаа бүгдийг авч хотынхоо хэрэгцээнд ашигламаар бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 10:32:14
    Z: Ааяа яая яаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 10:28:37
    Зочин: Сауле ажил хийдэг дэд сайд байсан шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 09:55:51
    Boldbayar: iim tom gazriig ingeed avaad zaraad baij boldog ym baina shdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 09:48:10
    ийм луйвар тоолж баршгүй: Монгол төр бараадсан авлигачдыг төрөөс бүрэн цэвэрлэж чадахгүй л байгаа. ХАМГИЙН аймшиг нь хуулийн байгууллагуудын авлигачид. ТӨРӨӨ авлигачдаас яаж цэвэрлэхээ ҮАБЗ шийдэх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 09:35:13
    Жунай : Бүгдийг нь хурааж улсын орлого болго.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 08:48:07
    Йацйумйөбмбйө: Муусайн хувалзнууд зөвхөн нэг ширхэг баримт гэхэд л төр нэртэй манын манангийн аалз хархнууд мөнгө ярихаараа ард түмэн битгий хэл нам ч хамаагүй болдгийн нэг том жишээ,. Бүгдий нь барьж хорьж . Б. У. У. Д
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188