АН-ынхан ордны хонгилд орилж, чуулганы индрээс чулуу “шидээд” эхэллээ. Өнгөрсөн баасан гарагийн чуулган мөн ч ширүүн байлаа. Хэлтэй болгон хэлд орж, хөлтэй болгон хөлд орчихсон аятай бужигналаа.
Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тонгорог “халаасалж”, хоолойныхоо хөвчийг хөг оруулчихсан уу гэмээр том дуутай байлаа. Тодруулбал, тэрбээр “МАН-ынхан хулгайгаа нууж байна. Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд одоо инээлдчихсэн, ямар жаргалтай байна. “Чиний тэр гэрээг ил болгоно, тэгвэл чиний ковидын үеийн баримт байгаа шүү” гээд үзэлцэж байсан шүү дээ, эд нар. Авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог, хоёр, гуравхан жилийн хорих ял оноодог. Хоёр жилийн ял авсан нөхөр 24 тэрбум төгрөгийн маркны цуглуулгатай шүү дээ. Тэр нөхөр хайчсан бэ. Ардын намынхан бие биедээ хариуцлага тооцож чадахгүй юм байна. 2028 онд ард түмэн та нарт дүнгээ тавьж, Ардчилсан нам олуулаа болно оо. Олуулаа болчихоод Ардын намынханд хариуцлага тооцно. Та бүгдийг Хорих 461 дүгээр ангийн нэг камерт аваачиж хорино. Тэгээд заавал ял өгнө. Ногоон автобусны чинь хэргээр ял өгч, Мааньтын хориход үлдсэн насыг чинь өнгөрөөнө. Бас ногоон автобусанд гурван суудал авна. Ардын намынхны Ардчилсан намд тавьсан гурван БЭТ-ийг хамт ачна” гэсэн юм.
МАН-ынхан Мааньт руу явахдаа тулбал АН-аас гурван хүн аваад явах юм байна. Тэгвэл АН-д тавьсан МАН-ын гурван БЭТ хэн бэ гэдэг асуулт гарч ирлээ. Тал талын баримтад тулгуурлаж, таамаглаж үзье.
АН-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтарч ажилласан гишүүдээ “хардаж” эхэлсэн. Товчхондоо, хамтарсан Засгийн газрын тэргүүнээ хамгаалж кноп дарсан гишүүдээ МАН-ын БЭТ гэж үзэж байгаа бололтой. Хамтарсан Засгийн газарт АН-аас Лу.Гантөмөр, Ц.Баатархүү, Ж.Батсуурь, О.Алтангэрэл, Э.Одбаяр, Ц.Туваан, С.Одонтуяа, Р.Эрдэнэбүрэн нар сайдын албан тушаал хашсан. Тэгвэл энэ дундаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Р.Эрдэнэбүрэн, Э.Одбаяр нарыг МАН-аас АН-д тавьсан “БЭТ” байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Тэгвэл хоёр жилийн дараа хорих анги руу МАН-ынхантай хамт “ачигдах” ан-ын гурван БЭТ-ийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Э.Одбаяр хамтарсан Засгийн газрын Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар ажилласан. Тэрбээр хэзээнээсээ л улааныг харж урваж, шарыг үзэж шарвадгаараа алдартай нэгэн. Фракц болгонд “элсэж”, эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын гараас хүртэл атгаснаар АН-аас жагсаалтад багтаж, МАН-ын “БЭТ” болтлоо дэвшсэн. Түүнийг Ардчилсан намынхны хурлын тэмдэглэлийн “амьд” протокол, арван ембүүгээр намаа “худалдаж”, эсрэг намын “ах нар”-т мэдээлэл өгч, амиа зогоодог хэмээн намынхан нь “үздэггүй”. “Муу нэрийг хусавч арилахгүй” гэдгээр түүний намтарт урвалт олон бий. Тодруулбал, Э.Одбаяр С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай 10 жилийн ангийн найзууд. Тиймдээ ч Эрдэнийн Одбаяр Эрдэнэбилэгийн Одбаярыг аав С.Эрдэнэтэйгээ танилцуулж, АН-д элсүүлж байсан түүхтэй. Улмаар С.Эрдэнэ 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Э.Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар томилж, дараа нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар дэвшүүлж байв. Гэвч 2020 онд Э.Одбаяр С.Эрдэнийн итгэлийг хөсөр хаяж, Х.Баттулга, Ц.Туваан хоёрт урвасан. Үүнд нь, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр гомдохдоо түүнийг “урвагч цүнхчин” гэж сошиалд бичиж, дуулиан тарьж байлаа. Гэлээ ч Э.Одбаярын энэ урвалт мөн л нэг их удаан үргэлжлэлгүй Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход түүнийг дагаж, хувийн зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж, сүүлдээ АН-ын генсекээр томилогдсон. Тухайн үед АН-ынхан Э.Одбаярыг эсэргүүцэж, “МАН-ын дэмжлэгтэй залууг намынхаа генсек болгохгүй” гэж байсан ч эцэст нь Лу.Гантөмөр МАН-ын “шахалт”-аар батламжилсан түүхтэй. Ингээд тэрбээр Лу.Гантөмөрийн гэгдэх нэрийн дор МАН-ынхнаар хүчлүүлж, АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байлаа.
Намтраас нь харвал, ногоон автобусанд АН-ын авсан гурван суудлын нэг нь Э.Одбаярынх болж таарах нь. Э.Одбаяр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалтай “Ардчилал таймс сонин”-ыг, АТҮТ-ийн дарга асан Н.Пунцагтай “Опнн коал транс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Батмөнхийн Бямбагэрэл, Хасаабаатарын Мөнхмандах нартай уул уурхайн тоног төхөөрөмж, ачаа тээврийн “Би Өү говь майнинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Иймдээ ч Э.Одбаяр Төрийн ордны тэрбумтнуудын нэг болоод байгаа. Тодруулбал, тэрбээр нийт орлогоо 2.3 тэрбум гэж АТГ-т мэдүүлсэн байдаг.
“20 минутын хот” үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн өдрүүдэд хэлд оров. Тэрбээр “100 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан бүх цаг үед сэтгэлгүй ажиллаж байна” гэх утга бүхий үгийг хэлэв. Чуулганы хуралдаанаар барагтай л ам ангайдаггүй, АН-ын гишүүн гэнэтхэн хэлд орсон нь бас л хоржоонтой. Хамтарсан Засгийн газарт алба хашиж, түгжрэлийн гол цэгт сууж байсан хэрнээ юу ч хийгээгүй, сэтгэлгүй ажилласан байж гэнэтхэн завиа цоолж эхлэх шиг бололтой. Учир нь, Б.Пүрэвдорж гишүүний ногоон автобусанд захиалсан гурван суудлын нэг нь Р.Эрдэнэбүрэнгийнх бололтой. Ийм учраас тэр “амилж” эхэлсэн бололтой.
Тэрбээр зургаан жилийн өмнө үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шүүгдэж байлаа. Тэрбумын үнэтэй орон сууцаа найзынхаа нэр дээр бүртгүүлж, орлогоосоо давсан хөрөнгөтэй болсон эрхэм гишүүн 14 хоног цагдан хоригдож, үнэтэй байр, авто зогсоолоо битүүмжлүүлж байсан түүхтэй. Хачирхалтай нь, Р.Эрдэнэбүрэнгийн хөрөнгөө нуусан хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлж, прокурор яллагдагчаар татсан ч шүүхээс түүнийг цагаатгасан байдаг. Р.Эрдэнэбүрэн 2000 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслах, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2009 он сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны, 2016 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, 2024 оныг хүртэл хувийн бизнесээ цэцэглүүлж байгаад өнгөрсөн сонгуулиар говийн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Хувийн бизнесийн тухайд, Р.Эрдэнэбүрэн “Гравити майнинг трейд” ХХК, “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ийг эзэмшдэг. Сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлоготоо мэдүүлж, АТГ-т бүртгүүлсэн хөрөнгө нь энэ. Гэвч тэрбээр нэр дурдагдсан хоёр компаниас нэрээ хасуулжээ. Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ууд нь тендерийн “мангас”-ууд. Тэр тусмаа нэр дэвшсэн тойрогтоо буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт зарлагдсан бараг бүх тендерийг “түүдэг”. Жишээ нь, “Сонголт дизайн” ХХК нь жилийн хугацаанд төрийн 35 тендерт оролцож, шалгарч байсан түүхтэй. Магад тэрбээр “Хувь эзэмшлээс нь нэрээ хасуулсан, хувийн хэвшил тендерт оролцох нь нээлттэй” гэж тайлбарлах байх. Гэхдээ үүнийгээ эхлээд хууль хяналтын байгууллагад углуургаар нь тайлбарлаж, тойргийнхоо тендерийг хамж “өгдөг” байснаа учирлах нь зүйн ёсны хэрэг.
Р.Эрдэнэбүрэнгийн 90 хувь эзэмшдэг байсан “Сонголт дизайн” ХХК-ийг Я.Сумхүү, Ж.Одончимэг нар хариуцаж байгаа. Ж.Одончимэг нь Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэгийн найз нь. Гэтэл “Сонголт дизайн” ХХК-ийн ажилтнууд төрөөс цалинжсан хэрэгт холбогдоод байна. Тодруулбал, Р.Эрдэнэбүрэнийн хамтрагч, тус компанийн хувьцаа эзэмшигч Я.Сумхүү нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон. Ингээд “Сонголт дизайн” компанийн 10 гаруй ажилтнаа төсвөөс цалинжуулж, 150 гаруй сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг АТГ-т шалгагдаж байна.
О.Цогтгэрэлийг бүлгийн даргын суудлаа хүлээлгэж өгөхийг шаардсан өдрүүд өнгөрлөө. Харин АН-ын бүлгийн даргад Ц.Туваан гишүүн санаархсан. Урд хожид байгаагүйгээрээ гүйлээ, тэр.
Сайд асан Ц.Тувааны нөхцөл байдал тун хүнд байсан. Төрийн сайдаар залрах үед нь түүний татаасаар төрийн алба, хэлтэст даргаар томилогдсон анд найз, ах, дүү нь авлигын хэрэгт холбогдож, “аав”-ын хаалга татаж эхэлсэн. Тэр ч бүү хэл түүнд нь Ц.Туваан холбогдож болзошгүй нөхцөл байдал илэрсэн ноцтой мэдээлэл бий. Тодруулбал, Ц.Тувааны үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Ш.Ганхуяг “Алтжин” группын захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэнгээс 2.5 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна. Уг авлигын хэргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан зуучилан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягтай хуйвалдаж, адуучин дүү, Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайн Засгийн газрын төлөөлөгч Г.Ган-Одынхоо дансаар дамжуулсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягийг “Алтжин” группын Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг. Тэгвэл Ш.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхад уг албан тушаалд томилогдсон шадар туслах нь. Тодруулбал, авлигын хэрэгт холбогдоод байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуяг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Тувааны “Туваан сан”-гийн тэргүүн, шадар туслах, сонгуулийнх нь штабын нягтлан, менежер гээд хар бор, бичиг цаасны бүх л ажлыг нь хийж, амь, амьдралаараа түүнд зүтгэж ирсэн нэгэн. Тэр ч утгаараа төрийн сайд болмогцоо 2024 оны арванхоёрдугаар сард Ш.Ганхуягт албан тушаал “бэлэглэсэн” нь АМГТГ-ын зөөлөн сэнтий. Гэвч Ц.Тувааныг төрийн сайд болоход нь дагаж томорсон шадар туслах Ш.Ганхуяг нь “аав”-ын хаалга татчихаад байгаа гэсэн үг л дээ. Араас нь, Ц.Туваан явах эсэх нь адуучин дүү Г.Ган-Одоос нь шалтгаалах гээд байгаа гэнэ.
Өөрөө хэлбэл, Ц.Тувааны туслах Ш.Ганхуяг нь АМГТГ-ын дарга болмоцгоо Эдуард Сүрэн гэгчид найман лиценз шилжүүлж өгөөд, 2.5 тэрбум төгрөгийн авлига халааслачихсан. Ийнхүү халаасандаа 2.5 тэрбум төгрөгтэй болсон Ш.Ганхуягийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд АМГТГ-ын даргаас нь чимээгүйхэн чөлөөлөөд, оронд нь мөн Д.Оюунцэцэг гэгчийг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, ердөө дөрвөн сар л ажиллуулаад 2.5 тэрбум төгрөгтэй болмогц нь чөлөөлчихсөн гэсэн үг. Тэгэхээр Ц.Туваан анхнаасаа Ш.Ганхуягаар дамжуулж авлига авах зорилгоор АМГТГ-ын даргаар томилсон уу, эсвэл Ш.Ганхуяг нь дур мэдэн ганцаараа авлига авч, Ц.Туваан даргынхаа чихийг халууцуулж байгаа гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Хамгийн ноцтой нь, Ш.Ганхуягийн араас Ц.Туваан “дээлээ нөмрөх үү”, эс нөмрөх үү гэдэг нь Г.Ган-Од гэх адуучин залуугийн мэдүүлгээс тодорхой болох гэнэ.
| МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |