Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголоор Т.Доржханд, Б.Энхбаяр хоёр Ардчисан намын пи-арыг харин ч нэг сайн хийлээ дээ.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх нарыг гэрчээр дуудсан нь харин ч тэдний эрх барьж байсан он жилүүдэд юу хийж, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хэрхэн ажилласных нь тайланг нэгэд нэгэнгүй яриулчихлаа.
Хөгжлийн банкны хоёр дахь сонсголын эхний өдөр Чингис бондын асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэрчээр оролцсон.
Тэрбээр “2012 оны хагаст дэлхийн зах зээлд эрдэс баялагийн үнэ унасан. Тухайн үед хохирлыг хямрал багатай даван туулах үүднээс Чингис бондыг босгосон. Тэгээд сайд болсноос хойш бондын асуудлыг ярьж, УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларт хүрэх хэмжээний бонд гаргахыг зөвшөөрсөн. Тэр дагуу ажиллаж, тухайн үед Засгийн газар 100 хоногийн дотор 1.5 ам.долларыг босгосон. Дараа нь Самурай бонд гэж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Ийнхүү эдийн засгийн хямралаас гарахын тулд бондууд үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Чингис бондыг босгосноор дулааны цахилгаан станц, зам, гудамж гээд төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Богд-Уулын замыг нэрлэж болно. Чингис бондын санхүүжилтээр Монгол Улс анх удаа хувийн онгоцтой болсон. Би хоёр жил сайдаар ажиллахдаа энэ бүх зүйлийг хийсэн” гэж ярьснаар Хөгжлийн банкыг хянан шалгах түр хорооны гишүүдийг хэлэх үггүй болгов.
Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд “Шинэ төмөр замын төсөл”-д зарцуулагдсан зээлтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр дуудагдан, тайлбар өгсөн.
Тэрбээр “2012 оны гурав болон тавдугаар сард Х.Баттулгын Засгийн газар байхдаа төмөр замыг барья. Ингэхдээ “Энержи Ресус” ХХК болон “Дорнын төмөр зам” зэрэг компанид барих эрхийг нь өгсөн юм билээ. Хоёрдугаарт, Төрийн өмч зонхилсон нэг компанид төмөр замын суурь бүтцийг өмчлөх ёстой. Миний санаж байгаагаар хоёр гол нөхцөл энэ. Ийм байдлаар тухайн үед Засгийн газар дэмжиж, гаргаж, компаниудтай хийсэн гэрээг цуцалсан. Аливаа зүйлд улстөржихгүйгээр хандмаар байна. Төмөр зам гэвэл хаанаас эхэлснийг нь ярих нь чухал. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гаргасан. 2011 онд хамгийн анхны төмөр замын санхүүжилтын тухай бичиг гарсан. Ингэхдээ “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларыг 2011 онд багтааж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл Хашчулуунд зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Дараа нь 2012 оны гуравдугаар сарын 27-ны Монгол Улсын Засгийн газрын 93-р тогтоолоор Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай бичиг гарсан. Ингэхдээ “Төрөөс төмөр замын талаарх бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд эхний ээлжит шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийг энэхүү тогтоолын нэгдүгээр зүйлд заасан хувьцаат компанид 10-аас доошгүй хугацаанд олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл Батжаргалд зөвшөөрсүгэй” гэсэн байна. Тэгэхээр энэ 399 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас өгөх тогтоол гарсан байгаа юм.
Шинэ төмөр замын төсөлтэй холбоотойгоор Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх мөн Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцлоо.
Тэрбээр “Төрд хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориотой гэдэг хуулийн үндсэн зарчим бий. Үүний дагуу төрд ажиллаж байгаа ямар ч сайд хуулиар зөвшөөрөгдөөгүй болон өөрт нь эрх олгогдоогүй ямар нэгэн үйл ажиллагааг дур мэдэн хийх хориотой байдаг. Төмөр замын түүх 2010 оноос эхэлнэ гэж яриад байна. Угтаа 2007 оноос эхэлсэн зүйл юм. Яагаад гэвэл 2007 оноос “Энержи Ресус” ХХК төмөр замын энэ ажлыг эхлүүлээд, судалгаа тооцоолол хийгээд явж байсан.
2012 онд би Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдоод ажилдаа ороход Ерөнхий сайд чухал үүрэг даалгаврыг тухайн үеийн Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нарыг оролцуулаад Ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ 2008 оны УИХ-ын 12 дугаар тогтоолоор баталчихсан байсан мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн бодлогын хүрээнд стратегийн зорилт дөрөвт, “Дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг Ашиг малтмалын газрыг ашиглалтад оруулахтай холбон оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх” гэж заасан байсан. Дараа нь 2008 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж байсан. Энэ бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан нарын баталсан энэхүү зөвлөмжид, Засгийн газарт тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн. Тэр дундаа Төмөр замын цэргийг тодорхойлоорой гэсэн байдаг. Харин 2009 онд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсад төрийн айлчлал хийгээд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийсэн гэрээнд, Монгол Улсад шинээр барих төмөр замыг барина гээд тохирсон. Дараа нь 2010 онд Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд Алтанхуяг хоёрын гаргасан “Монголын төмөр зам” компанид төмөр зам барих зөвшөөрлийг олгосон” гэв.
Үргэлжлүүлэн хоёр дахь Хөгжлийн банкны сонсголоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцсон юм.
Тэрбээр “Монгол Улс газрын дээрх баялагаа ашиглах ёстой гэж ойлгоод Засгийн газрын тогтоол баталсан. Бид анх удаа хийж байгаа учраас гаднын улсаас хүн хөлслөж, аж үйлдвэр гэдгийг байгуулсан. Би үүгээр бахархдаг. Цаашдаа үүнийг дуусгана гэж бодож байгаа. Нэлээд ажил хийсэн. Нийт тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг оруулахад энэ нь 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувьд нь хувийн болон гаднын хөрөнгө оруулагч нарыг оруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгой-Сайншанд хүртлах 416 км төмөр зам, автозам, усны нөөцийн хайгуул, байгаль орчины шинжилгээ гээд янз бүрийн бүтээн байгуулалт хийгээд Монгол Улсын Засгийн газар үүнийгээ үнэлэхэд хоёр тэрбум төгрөг болчихоод байна. Энэ бол Х.Баттулгын төсөл биш. Энэ Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой төсөл. Тухайн үед Сү Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Би санаачилснаас болоод миний нэрийг оролцуулан гацааж байгаа нэлээд олон төсөл байна. Одоо яах вэ гэхээр би энэ төсөл явах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд хоёр тэрбум төгрөгийн төсөв хийсэн. Сайншанд-Тавантолгой чиглэлийн төмөр замаа браьсан. Тээвэр ложистик шийдсэн. Энд юу ч хийгээгүй гэж бодож болохгүй. Тээврийн асуудал шийдээд ложистикийн хувьд давуу эрх бий болж байна. Би зам, ус, газраа үнэлнэ. Бостинг консалтингийн судалгааг би өглөө. Одоо Уул уурхайн сайдад энэ судалгааг өгөх хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөг төсөвлөөд дөрвөн ажил хийгдсэн. 8.8 нь гүйцтгэлээрээ ажлаа хийсэн. Цаана нь 5.3 тэрбум төгрөг үлдсэн байх ёстой. Тайланг харахад 1.9 тэрбум үлдсэн гэж байна. Үүнийгээ Хөгжлийн банк тайлбарлана биз” гэсэн юм.
Ийнхүү Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгаас эхлэн тухайн 2011-2016 онд эрх барьж байсан тухай үеийн албан тушаалтнуудыг гэрчээр дуудсан Хөгжлийн банкны Түр хорооны энэ удаагийн сонсгол харин ч эсэргээрээ Ардчилсан намынхны пи-арыг нь хийгээд өгчихлөө.
Үнэхээр нотлох баримттай ярихаар яалт ч үгүй Ардчилсан нам Засгийн эрхийг барих хоёр жилийн хугацаандаа Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах, дээд бүтцийн чамгүй олон төсөл хэрэгжүүлсэн байна. Харамсалтай нь өнөөдөр үр дүнгээ үзэх төслүүд нь тэр чигтээ гацаанд орж, эхлүүлсэн ажлууд нь эхнээсээ үнэгүйдэж эхэлсэн нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр илэрхий боллоо. Хэдий Ардчилсан намынхан Засгийн эрхийг барих хугацаандаа Чингис бонд гаргаж, Монгол Улыг өрд оруулсан гэж байгаа ч төсөл хөтөлбөрүүдээ үргэлжүүлжэх нь дараагийн Засгийн газрын ажил байсныг тэд энэ удаагийн сонсголоор хангалттай хамгаалаад гарлаа.
| АРДЧИЛСАН НАМЫН ПИ-АРЫГ Т.ДОРЖХАНД, Б.ЭНХБАЯР ХОЁР САЙН ХИЙЛЭЭ ДЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |