Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, улмаар түүний нөхөр Б.Өсөхбаярыг цагдан хорьсон. Ч.Төгсдэлгэрийг 2024 оны наймдугаар сард тухайн үеийн Улаанбаатар хоттын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилж байлаа. Тухайн үедээ 20 гаруйхан настай хүнийг Ерөнхий архитектороор томиллоо гэх шүүмжлэл гарч байв.
Ч.Төгсдэлгэр нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын гаралтай. "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг төгсөж, улмаар Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистер болон докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, хот төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тодруулбал, 2023 онд Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Мөн өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан. Тэрбээр, хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр Япон улсын томоохон компаниудад ажиллаж байсан. Хамгийн сүүлд Токио дах Дэлхийн банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад хотын Ерөнхий архитекторын ажлын саналыг хүлээж авсан гэж байлаа.

Ч.ТӨГСДЭЛГЭР 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ
Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр Z үеийг төлөөлж, ногоон гэрлээр өндөр албан тушаалд томилогдсон. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгч чамгүй өндөр дүнтэй. Тодруулбал, 2024 онд тэрбээр хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн нь орлого 109 сая, гэрийн бүл нь 240 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ. Улмаар 1.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний гурав, нийтийн хоёр орон сууцтай. Мөн 480 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Criuser 300- 1, Hyundai, Porter- 1, Liu gong, CLG-855- 1 гэх авто машин, 410 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 37 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуй, дотоодын банканд 90 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлоготой хэмээн мэдүүлж байжээ.
Улс төрд 50 гаруй жил зүтгэж, УИХ-ын гишүүнээс Хууль зүй дотоод хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга хүртэл хийж явсан УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж хүртэл өдгөө өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцгүй гэж мэдүүлдэг атал улсад хоёр жил ажилласан Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тэрбумаар үнэлэгдэх таван орон сууцтай гэдэг нь анхаарал татаж байна. Хэдийгээр гаднын сургуульд сурч, гаднын компанид ажилласан гэх намтартай ч, нас зүсийг нь бодоод үзвэл 10 хүрэхгүй жилийн хугацаанд ажилласан. Өнөөгийн нийгэмд 10 байтугай, 20 жил ажиллаад ч хэдэн тэрбумаар үнэлэгдэх орон сууц, хэдэн зуун саяын машин авах боломж тэр бүр олдохгүй.
Ч.ТӨГСДЭЛГЭРИЙН ААВ НЬ ТЕНДЕР ТҮҮЖ, ЭЭЖ НЬ СУМЫНХАА ИТХ-Д 10 ЖИЛ СОНГОГДЖЭЭ

Авлига, албан тушаалын хэргээр шалгуулж эхэлсэн хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн аав, ээж нь хоёул Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Ээж Б.Гүнжидмаа нь 2016 оноос хойш Хужирт сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй гурван удаа сонгогдож, 10 жил төлөөлөгчөөр суусан сэтэртэй. Харин аав Н.Чинбат нь сумандаа дэлгүүр хоршоо ажиллуулдаг. Өнгөц харвал хөдөөний суманд дэлгүүр хоршоо ажилуулдаг багахан бизнестэй. Ээж нь багшийн сургууль төгссөн хүүхдүүд нь өндөр боловсролтой гэр бүл харахаар. Гэвч өнгөрсөн хугацаанд Н.Чинбат нь сумын тендерийг түүж ирсэн түүхтэй.
Тодруулбал, Н.Чинбат 2011 онд хүнсний дэлгүүр, машины эд анги, барилгын материалын худалдааны чиглэлээр “Дэлгэрэх хужирт” ХХК-ийг үүсгэн байгуулсан, эцсийн эзэшигчээр түүний эхнэр Б.Гүнжидмаа бүртгэлтэй. 2026 онд үйл ажиллагааны чиглэлээ нэмж, хөдөө аж ахуй, газар тариалангийн хосолсон үйлчилгээ, хуурай замын тээвэр, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах болсон.
.jpg)
Н.Чинбат нь “Дэлгэрэх хужирт” ХХК-иараа Хужирч сумын тендерээс түүсэн түүхийг хүргэж байна.
-ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоолны хүнсний материал худалдан авах-73 сая төгрөг,
-Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгох-98 сая төгрөг
-ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн хүнсний материал нийлүүлэх-70 сая төгрөг,
-2-р цэцэрлэгийн хоолны хүнсний материал-91 сая төгрөг
-2-р цэцэрлэгийн хоолны хүнсний материал-57 сая төгрөг
-3-р цэцэрлэгийн хоолны хүнсний материал-47 сая төгрөг
Дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх-119 сая
Дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх-128 сая
Дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх-128 сая
Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгох- 147 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан түүхтэй юм байна.
Ч.Төгсдэлгэрийн хувьд хоёр эрэгтэй дүүтэй. Мөн л гаднын сургуульд суралцаж байгаа аж.
Түүнийг хууль хяналтын байгууллагаас алан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нөхөртөө хотын Ерөнхий архитектороор ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал олгож, гарын үсэг зурсан гэх асуудлаар шалгаж эхэлсэн хэмээн мэдээллээд байна. Өөрөөр хэлбэл, түүний нөхөр Б.Өсөхбаярт давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Өсөхбаярыг цагдан хорьсон хэмээн мэдэгдээд байгаа юм.
| АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |