Франц Улсад зохион байгуулагдсан "Их долоо" буюу /G7/-гийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс урилгаар оролцлоо. “Их долоо” нь сүүлийн жилүүдэд чухал сэдвийг хөндөхдөө тухайн сэдэвтэй хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг болсон.
Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ, БНТУ, Кени, Албани, Австрали, БНЭУ, Бразил зэрэг улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын хувьд ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд “СОР-17” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд цөлжилттэй тэмцэж буй Монгол Улсын туршлага, цаашид анхаарах асуудал болон усыг зөв зористой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн гурван санаачлага танилцууллаа.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх цогц бодлогын санаачилга болох “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлов. Уг санаачилга нь “UNCCD” “COP-17”-гийн хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санаачилга юм.

Түүнчлэн уулзалтын хүрээнд Франц, БНСУ, Кени, Итали Улсын байгаль орчны сайд нартай хоёр талт уулзалт хийж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, технологи, туршлага солилцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтад оролцсоноор Монгол Улс олон улсын түвшинд бодлогын санаачилга дэвшүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд байр сууриа бататгалаа. "Их долоо"-гийн уулзалтын үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир дэлхий дахинд тулгарч буй асуудлууд улам гүнзгийрч, бодлогын тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж буй энэ үед байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Эдийн засаг, хүнсний тогтолцоо, нийгмийн тэсвэртэй байдал нь байгаль орчин болон газраас шууд хамааралтай. Иймд байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, байгалийн экосистемийн тогтвортой ашиглалт нь тэргүүн зорилт хэвээр байна. Энэ чухал цаг үед “Байгаль ба Хүний сайн сайхны төлөөх санхүүжилтийн эвсэл” байгуулагдаж буй нь цаг үеэ олсон чухал ажил гэж талархан хүлээн авч байгааг тодотголоо.
Мөн биологийн олон янз байдлын санхүүжилт хангалтгүй байгаагаас гадна хэсэгчилсэн, салангид хэвээр байна. Санхүүжилтийг бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр зарцуулахад илүү их анхаарал хандуулах шаардлагатай. Монгол Улсын хувьд Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан шинэчилж байна.

Урьдчилсан үнэлгээгээр 2030 он хүртэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 810 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байна. Байгаль хамгаалал нь Монголын нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлалд гүн шингэсэн байдаг бөгөөд газар дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах ухаанд тулгуурладаг. Гэвч хурдтай хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү тэнцвэрт байдлыг алдагдуулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд Монгол Улсаас санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжилтийн платформ болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр олон улсын байгаль орчны зорилтуудын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна гэсэн итгэл, хүлээлт байна гэсэн байр суурийг илэрхийллээ.
| Монгол Улс "G-7”-гийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцлоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |