Тэгвэл эл хуулийн төслийн иргэд хотын төв рүү нэвтрэхдээ 0-27 мянган төгрөгийн хураамж төлж нэвтэрнэ гэх заалт иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Тиймээс бид энэ талаар иргэд, таксины үйлчилгээний жолооч нар болон судлаачдын байр суурийг хүргэж байна.
.jpg)
“Хотын төвийг төлбөртэй болгоно гэдэг маш болгоомжтой нарийн суурь судалгаа, стресс тест, цогц төлөвлөлт хийсний дараа гаргах томоохон шийдвэр. Хот гэдэг чинь өөрөө амьд организм шиг байнгын хөдөлгөөний урсгалд оршиж байдаг. Гэтэл хүчээр эргэлтийг нь зогсоох нь нэгдүгээрт тэгш бус байдлыг гааруулна, хоёрдугаарт урьдчилан тооцоолоогүй сөрөг үр дагаврууд авчрах нь тодорхой. Үүнийг нь төлөвлөлтийн онол, хотын суурь онцлог, олон талт оролцоот хэлэлцүүлэг, дата судалгаанд суурилсан бодит амлалт харуулаагүй байж шууд хүчлэн шийдэх гэж яарч буй нь хотын “артерийн судас”-ыг боох аюултай гэж харж байна. Ийм нарийн шат дараалалтай явагдах ёстой бүхэл бүтэн метрополитан хотын асуудлыг хүчээр хуульчилна гэхийг мэргэжлийнхэн огтоос хүлээн зөвшөөрч чадахгүй.
Улаанбаатар хотыг хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настангууд зэрэг маш олон ялгаатай бүлгүүд ашиглаж байгаа. Сургуулийн хүртээмжгүй байдлаас үүдэж хотын төв рүү хүүхдээ зөөж буй иргэд яах вэ? Өрхөд тулгарч буй эдийн засгийн дарамтыг яаж шийдвэрлэх үү зэрэг олон асуудлыг бодож, судалж үзээгүй байж ийм шийдвэр гэнэт гаргаж байна. Энэ бол ирэх жил болох сонгуульд яаж ийгээд ажил санаачлан хийсэн болж оноо авах гэсэн оролдлого гэж хэлэхээс өөр тайлбарлах боломж алга. Гэнэт асуудал өнөөдөр бий болчихоогүй. Өнгөрсөн 7 жил эрх баригч нам асар их боломж, цаг хугацаа, төсөв, шийдэл дээр суусан ч эргээд иргэд л энэ бүх мэргэжлийн бус шийдвэрүүдийн хохирогч болдог.
Үнэхээр хэрэгжүүлэх ёстой гэж бат итгэлтэй байгаа бол талуудын бүхий л нарийвчилсан асуултуудад хариулах бэлэн тооцоолол судалгаатай байх ёстой. Гэтэл “Хотын төвд ажилтай хүмүүс яах вэ” гэхэд л 10 хувийг нь төлөх байхаа гэсэн тодорхой бус зүйл хэлж буй нь хангалттай судлаагүй бэлдээгүй байгааг харуулж байна. Өмнөх Засаг дарга уул уурхайн сайд байсан тул уурхайтай болж хот хөгжинө гэж байсан шиг хууль гаргаад хөгжүүлнэ өөрчилнө гэж зүтгэж буй нь тэр чигтээ буруу бөгөөд хүлээн зөвшөөрч огт болохгүй. Хотын өөрчлөлтийг бодлогоор хийдэг хуульчилж биш. Хуульчилна гэдэг нь цаашдаа хотыг уян хатан хөгжих боломжийг нь хаадаг. НҮБ-ын Хабитатын зөвлөмжөөр хотуудын менежментийг хатуу дэглэм, хуулиар биш бодлогоор, стратегийн шинж чанартай төслүүдээр, уян хатан журмуудаар зохицуулахыг байнга сануулдаг. Хотын дарга “Би бол хуульч мэргэжилтэй дарга учир хуулиар бүхнийг хүчилнэ” гэх хандлагаар л хандаад байна. Угтаа одоо хууль зүйн сайд биш иргэдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ суурьтай ажил хүлээж аваад буйгаа ойлгох хэрэгтэй. Хот бол мэргэжлийн салбар юм.
 (3)(5)(1).jpg)
“Иргэд хотын төв рүү хүүхдээ сургуульд хүргэж өгөх, ажил, сургуульдаа явах зэрэг зайлшгүй шалтгаанаар л орж ирдэг. Хураамж дээр тооцоолол хийж үзэхэд, нэг иргэн хотын төв рүү орохын тулд сард 800 гаруй мянган төгрөг төлөхөөр байна. Үүнийг тухайн иргэний сарын цалинтай уялдуулж бодоход иргэдийн санхүүд хохиролтой, хатуу шийдвэр юм. Нэг ёсондоо хураамж нь өрхийн сарын орлогын 50 хувьтай тэнцэж байна. Дэлхийн хөгжингүй орны жишгийг л ашиглах гэж оролдож байх шиг. Гэвч тэдгээр орны иргэдийн орлого, бүтээмж манай улсаас огт өөр гэдгийг анхаарах хэрэгтэй”
ТАКСИНЫ ЖОЛООЧ А.Б: Би өглөөнөөс орой хүртэл таксинд явдаг. Өдөрт бензиний мөнгөө хасаад, дунджаар 60 мянган төгрөгийн орлоготой. Гэтэл тэрнээсээ хотын төв рүү орохдоо төлбөр төлнө гэдэг утгатай зүйл. Эсвэл үйлчлүүлэгч нартаа “Хотын төвөөр явахгүй” гэж хэлэх үү, мэдэхгүй юм. Иргэдийн амьдралаас хол тасарсан шийдвэр гэж харж байна, өөр хэлэх ч үг алга.
“Энэ хуулийн төсөл гээд байгаа зүйлийг хараад их гайхсан. Миний хувьд хотын төвд ажилладаг. Тэгэхээр долоо хоног хамгийн багадаа 10 удаа хотын төв рүү ордог гэсэн үг. Сарын орлого маань татваруудаа төлөөд, нэг сая гаруй төгрөг авдаг. Гэтэл үүнээсээ тийм их хураамж төлнө гэдэг байж боломгүй зүйл болоод байна. Өнөөдөр сарын цалин нь амьжиргаандаа хүрээд, илүү гарч байгаа хүн ховор шүү дээ. Нэг ёсондоо иргэдийнхээ талхны мөнгөтэй булаацалдаж байна”

“Улаанбаатар хотод нийтдээ 712 мянга 992 тээврийн хэрэгсэл албан ёсоор бүртгэлтэй байдаг. Тухайлбал, Автобус 16,192, Ачааны машин 114,883, Суудлын машин 513,953, Тусгай машин 10,404, Механизм 12,705, Чиргүүл 34,538, Мотоцикл 10,317 бүртгэлтэй. Харин өрхийн орлого судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр хоёр сая төгрөг байгаа”
Харин энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27000 төгрөг байна. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. 32 тойрогт 500 орчим автомашины зогсоол хийж байгаа. Зүүн 4 зам, баруун 4 замд автомашины зогсоол хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайвангийн гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно. Энэ бүсэд дугуй, скүүтерээр зорчих зэрэг нөхцөлийг бий болгоно” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
| Э.ЗОЛЗАЯА: ХОТЫН ДАРГЫН МЭРГЭЖЛИЙН БУС ХУУЛИЙН ТӨСӨЛ ХОТЫН “АРТЕРИЙН СУДАС”-ЫГ БООЖ БАЙНА |
|
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
Т.Нямжаргал “UFC”-ийн 326 эвэнтэд арав дахь ялалтаа авлаа
2026-03-08 13:34:33
Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-03-08 09:32:20
ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I
2026-03-08 09:00:00
Э.Оюунболд арслан Түдэвтэй сумын 100 жилд зориулсан барилдаанд түрүүлэв
2026-03-08 07:20:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдар эхийн одонт ээж” нарт хүндэтгэл үзүүллээ
2026-03-08 07:10:00
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-03-08 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2026-03-08 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-03-08 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2026-03-08 07:00:00
Б.НАРАНБУЛАГ: Долоон хүүхэдтэй, завгүй ээжийн амьдралдаа би хайртай
2026-03-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |