 (40).jpg)
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалын холбогдлын талаар олон улс судлаачийн хувьд таны бодол ямар байна вэ?
-Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан ХБНГУ-д айлчлал хийгээгүй олон жил болсон. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалд олон улс судлаач хүний хувьд баяртай байна. ХБНГУ-аас энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч урилга явуулжээ. Мөн өөрсдийн хүсэлтээ оновчтой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан байсан. Харин манай улс сөргүүлэн тавьж буй шаардлагаа оновчтой ач холбогдлоор нь эрэмбэлэн цэгцтэй хүргээгүй санагдлаа. Асуудлууд дээрээ тусламж, дэмжлэг хүсэж байгаа нь сайн хэдий ч маш олон яаж шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх нь тодорхойгүй асуудлыг гаргаж тавьсан нь дутуу дулимаг байлаа. Хэрвээ нэн шаардлагатай зүйлсээ эрэмбэлэн танилцуулсан бол илүү үр дүнтэй уулзалт болох байсан.
-Тэгэхээр манайд Герман Улсаас ямар санал тавьсан юм бэ?
-Тус улс газрын ховор элемент экспортлох асуудлыг ярьсан.
-Газрын ховор элемент бусад орнууд руу нийлүүлэх нь Монгол Улсад ямар үр дүн авчрах вэ?
-Дэлхийн улс орнуудыг газрын ховор элементээр хангадаг гол улс БНХАУ байсан. Одоогийн байдлаар БНХАУ Европын холбоо, АНУ-тай гадаад харилцаагаа эрс хүйтрүүлж, газрын ховор элементээрээ дарамт шахалт үзүүлж байгаа. Мөн АНУ-ын холбоотон улсууд эргээд БНХАУ-д шахалт үзүүлсээр байна. Иймд үед манай улсаас газрын ховор элемент авах нь ХБНГУ-ын эрх ашиг хамгийн их нийцэж байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайдыг урьж, манай улсад дэмжлэг үзүүлэх болсон байх гэж таамаглаж байна.
Монгол Улс зөвхөн БНХАУ руу экспорт гаргадаг байсан нь ХБНГУ, Европын холбооны улсууд руу гардаг болж илүү өргөжнө. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг тодорхой хэмжээнд дээшилж, худалдааны эргэлтэд эергээр нөлөөлнө. Иймд Монгол Улс газрын ховор элементийн зах зээл рүү эрчимтэй орох хэрэгтэй. Сүүлийн үеийн цахилгаан машин, нарийн техник төхөөрөмж газрын ховор элементгүйгээр хөдөлж чадахгүй болсон. Тэгэхээр энэ нь стратегийн хувьд өндөр ач холбогдолтой экспорт болно. Манай хоёр улсын аль алинд нь ашигтай, эрх ашигт нь нийцсэн зүйл гэж харах хэрэгтэй.
Харин хагас боловсруулсан гэх ойлголт байна. Манай улс дандаа түүхий эд нийлүүлж ирсэн. Харин цаашдаа өөрсдөө бүтэн боловсруулж сурах хэрэгтэй байна. Үүн дээр ХБНГУ манай улсад 1000 инженер бэлтгэж, өгөхөөр болсон байсан. Боловсон хүчин нэмэгдэх тусам аж үйлдвэр дагаад хөгждөг.
-Манай улс ХБНГУ руу цөөн тоогоор малын түүхий эдээ нийлүүлдэг шүү дээ. Одоо газрын ховор элемент гаргаад эхлэхээр эдийн засгаа солонгоруулах боломж илүү нэмэгдэх байгаа гэсэн үг үү?
-Мэдээж эдийн засгаа дээшлүүлэх таатай боломж бүрдэж байна. Эдийн засаг хөгжөөд зогсохгүй улс орон хоорондын иргэдийн харилцаа сайжирч, манай орны нийгмийн байдал ч тодорхой хэмжээнд дээшилнэ. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдаж, дэд бүтцээрээ энэ хоёр улсаар дайрч гарахаас өөр аргагүй байдалтай манай орны хувьд маш том боломж үүсэж байна. ХБНГУ энэ асуудал дээр өндөр ач холбогдол өгч 1000 инженер бэлтгэж өгөхөөр болсон байна шүү дээ. Харин манай улсын талаас инженерээр төгсөөд ирж буй залуустаа зориулан ажлын байр, боловсруулах, олборлох үйлдвэр байгуулах хэрэгтэй. Цаасан дээрх хэлэлцээр биеллээ олох үед ажлын байр бэлэн байгаад, энэ төсөл үр дүнтэй хэрэгжээсэй л гэж хүсэж байна.
-Хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон. Мөн нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх асуудал яригдсан байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ тал дээр итгэл муутай байгаа. Мэдээж манай улсад европын стандартаар нийтийн тээвэр ажиллуулах бүрэн боломжтой. Гэхдээ үүнийг дагаад эдийн засгийн хүчин чадал, технологи гэх зүйл байх ёстой.
-Энэ уулзалтаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүргэх тохиролцоонд хүрсэн шүү дээ. Үүний үр дүнд манай улсад гарах эерэг, сөрөг үр дагавар юу байх вэ?
| Олон улс судлаач П.НАРАНБАЯР: ГУРАВДАГЧ ХӨРШ РҮҮ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ЭКСПОРТЛОХ НЬ МАНАЙД АШИГТАЙ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |