УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Намын бүлэг дээр энэ хуулийн төсөл дэмжигдсэн үү?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг О.Алтангэрэл сайд намын бүлэг дээр танилцуулсан. Санал хураагаагүй, хуулийн төслийн танилцуулгыг л хийсэн гэсэн үг. Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлээгүй байгаа шүү дээ. Энэ хуулийн төсөл дээр хэд хэдэн анхаарах асуудал байна.
Нэгдүгээрт, “Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлж, арга хэмжээ авна” гэсэн агуулгатай заалт орсон байна лээ. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн тоо олширвол Засгийн газар, аль нэг төрийн байгууллага хэвлэл мэдээллийн салбарт цензур тавих гээд байна гэж би ойлгосон. Үүнийг хууль санаачлагчдын зүгээс “Нэг хүн хэт олон хэвлэл мэдээллийн байгууллага ажиллуулж болохгүй” гэсэн утгатай гэж тайлбарласан. Энэ бол хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа хэрэг. Хүн хэдэн ч хэвлэл мэдээллийн байгууллага ажиллуулж болно шүү дээ. Үүний цаана хэвлэлийнхний эрх чөлөөг боох санаархал бий гэж хардаж байна.
-Ийм кейс гарч ирсэн шүү дээ?
-Тийм. Бодит амьдрал дээр сэтгүүлчдэд тохиолддог зүйл. Жишээлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үүнээс болоод хоригдчихсон. Улсын нууцыг задруулахгүй байх үүрэг сэтгүүлч хүлээгээгүй шүү дээ. Тиймээс дээрх саналыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай. Дээрээс нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийг улсаас санхүүжүүлж, дэмжих шаардлагагүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хууль санаачлагчид ч байр суурь нэгтэй байгаагаа хэлсэн. Мөн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн хүрээнд дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж байгаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, 13.14 дүгээр заалтыг хасахаар Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулж байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг бүхэлд нь үзвэл иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хамт явж байгаа шүү дээ. Энэ удаагийн парламентад олон сэтгүүлч гишүүн бий. 1998 оноос хойш өөрчлөлт оруулж чадаагүй энэ хуулийг чамбайруулж чадах болов уу?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй” гэж орсон. Ганцхан энэ заалтыг аваад 1998 оны хууль дээр нэмчихээр байгаа юм. Сэтгүүлч гишүүд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг хасах асуудал дээр санал нэг байгаа. Манай намын суурь зарчим бол “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг дэмжих. Тэгэхээр эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялалдаг байдал манай намын суурь зарчимтай нийлэхгүй байна.

-Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын санхүүжилтийг ил тод болгохтой холбоотой заалт шүүмжлэл дагуулж байсан. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт ил байх, нууц байх нь нэг их сонин биш. Харин хэвлэл мэдээллийн байгууллага ашгийн төлөө байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байна. Сэтгүүлч эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага учраас ингэх ёстой, тэгэх ёстой гээд байдаг. Уг нь бодит байдал дээрээ хэвлэл бол ашгийн байгууллага, мэдээллийн бизнес шүү дээ. Харин Үндэсний аюулгүй байдлын, ард түмний эв нэгдлийн эсрэг, илт хор хөнөөлтэй мэдээллийг нэвтрүүлж болохгүйг хуулиар зохицуулах ёстой.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД ГЭР БҮЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ, ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЗАХ ЗЭЭЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАМГААЛАХ ЁСТОЙ. ҮҮНИЙХЭЭ ЭСРЭГ БОДЛОГО ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ
-Сүүлийн үед анхаарал татаж байгаа гол сэдэв гаднаас ажиллах хүч авахтай холбоотой асуудал байна. Та үүний эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын гишүүд ажиллах хүчний квоттой холбоотой хуулийн төсөл өргөн мэдүүлээд буцааж татсан. Харин Л.Энх-Амгалан сайдын оруулж байгаа хууль квот хөндөөгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ ямар учиртай вэ?
-Л.Энх-Амгалан сайдын өргөн мэдүүлсэн хууль өмнөх хуулиасаа ч хортой. П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуульд гаднаас ажиллах хүчийг квотгүй болгох асуудал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсан. Л.Энх-Амгалан сайдын оруулж ирсэн хуульд ашигт малтмал газрын тосны салбарт гадаадаас ажиллах хүч оруулж ирнэ гэж байгаа юм. Дээр нь ажлын байрны татвараас чөлөөлнө гэж оруулж ирсэн. Энэ бол маш ноцтой заалт. Ажлын байрны төлбөрөөс гаднын иргэдийг чөлөөлчихвөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан тэрчигтэй орлоггүй болно. Энэ бол Монгол Улсын хөдөлмөр эрхлэх насны иргэдийг чадавхжуулах, тэднийг ажлын байраар хангахад зориулагддаг сан. Энэ мөнгө байхгүй болно гэсэн үг.
ГАДААД УЛСАД БАЙГАА 230 МЯНГАН ИРГЭНЭЭ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ БОДЛОГО ХААНА БАЙГАА ЮМ БЭ

-Монгол Улс ажиллах хүчний хомстолд орсон үнэн шүү дээ?
-Монголд 285 мянган ажиллах хүчин хэрэгтэй байна гэж байгаа. Гэтэл 230 мянган иргэд гадаадад ажиллаж амьдарч байна. Яагаад эдгээр иргэнийг эх оронд нь авчирч, ажлын байраар хангах бодлого боловсруулж болдоггүй юм. Тэр хүмүүс цалин мөнгө хүрэлцээтэй, амьдрах орчин нь таатай байсан бол эх орондоо ажиллах байсан. Дээр нь нарийн мэргэжлийн боловсон хүчин оруулж ирнэ гэж байна. Манайд нарийн мэргэжлээр суралцсан олон боловсон хүчин гадаадад өндөр дээд албан тушаал хашиж байгаа шүү дээ. Тэнд эх орондоо ажиллах гэхээр ажлын байр олдоггүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл ийм их авилга, хүнд суртал, намчирхал талцалтай улсад тэр залуус ажиллах ямар ч боломжгүй. Тэднийг ажилд авдаггүй. Тэгэхээр боловсон хүчин нь гадагшаа явчихаж байгаа. Дээр нь 230 мянган хүний гэр бүлээ орхиод өндөр цалинтай газар ажиллаж байна. Эхнэр, хүүхэд, аав, ээж, гэр бүл, хайртай хүмүүсээ орхиж яваад харь улсад эрх зүйн байдал нь дорд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Гэтэл энэ иргэдээ эх оронд нь ажиллуулъя гэхийн оронд монгол хүн юу ч чаддаггүй, оронд нь гадаад хүн авчираад ажлын байрны төлбөрөөс нь чөлөөлье гэдэг төр байж болохгүй биз дээ. Монголд ажиллах хүчин олдохгүй байгаа нь үнэн. Худалдан авах чадваргүй, үйлчилгээний салбар орлого багатай байгаа нь ч үнэн. Энэ бүхэн нөгөө л цалин хөлстэй холбоотой. Бага цалинтай, татвар, татаас өндөртэй байхад ийм байхгүй яах юм бэ.
Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг, хөдөлмөрийн дотоод зах зээл, нийгмийн баталгааг хамгаалах ёстой. Гэтэл үүнийхээ эсрэг бодлого явуулж болохгүй.
Гаднын улсуудад ийм туршлага байдаг юм билээ. Гэхдээ гадаадаас ажиллах хүч оруулаад, нэг хоёр жил ажиллуулсан ч буцаагаад гаргаж чаддаггүй юм. Улам өсдөг. Үүний тод жишээ Кувет Улс байна. 1970 онд ажиллах хүчний квотоо авчихсан. Харин 1988 оны байдлаар аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь гаднынхны эзэмшилд орсон гэдэг судалгаа бий. Ийм улс ямар ч нийгмийн хамгаалал гэж байдаггүй юм.
Л.ЭНХ-АМГАЛАН САЙД МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ЭСРЭГ ТЕРРОРИСТ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА
-Татвар, нийгмийн даатгал иргэдийн амьдралд дарамт болдог. Энэ талаарх бодлого яригдахгүй юм?
-Аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг гол асуудал тэр шүү дээ. Гаднынхныг чөлөөлж байхын оронд дотоодоос ажиллах хүчний нөөцөө хангаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалаас чөлөөлөөд, хөнгөлөөд өгөөч. Гадаадад ажиллаж байгаад Монголд ирсэн иргэдийг таван жил татвараас чөлөөлж яагаад болдоггүй юм. Ажиллъя гэвэл, хийхийг зорьвол манайд асар их боломж бий. Даанч үүнийг хийхийг хүсэхгүй байна. Л.Энх-Амгалан сайд гурван удаа Их хуралд сонгогдож, хоёр удаа сайд хийсэн. Энэ хугацаанд Монгол Улсын төлөө юу хийсэн юм. Яагаад өнөөдөр монголчуудын нийгмийн баталгааны эсрэг террорист үйлдэл хийгээд байгаа юм бэ гэдэг нь анхаарал татаж байна. Үнэхээр нийгмийн хамгааллын сайд мөн юм уу. Монгол Улсын засгийн газрыг төлөөлж байгаа юу гэдэгт би эргэлзэж байна.
-Л.Мөнхбаясгалан МоАХ-оос даалгавартай, зохион байгуулалттай ажил өрнүүлж байна гэдэг шүүмжлэл бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би МоАХ-ын дэд дарга. МоАХ-оос даалгавар авсан. Яагаад монголчуудын нийгмийн баталгааны эсрэг террорист үйлдэл хийж байгааг МоАХ эсэргүүцэж болдоггүй юм.
-Том төсөл хөтөлбөрүүдээ явуулахын тулд гаднаас ажиллах хүчин шаардлагатай гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Том төсөл хөтөлбөрөөс нэг нь ч гараанаас гараагүй. Хаана хүрз, шороо бариад ажиллах гээд ажиллах хүчин дутаад байгаа юм бэ. Цаасан дээрх төсөл хөтөлбөрүүд байна. Гэтэл Монгол инженерүүдийг чадахгүй гээд байсан. Ажил хийж чаддаг гэдгээ төмөр замын төсөл дээр харуулчихсан байхгүй юу даа.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Л.МӨНХБАЯСГАЛАН: МАОХ НАДАД ДААЛГАВАР ӨГСӨН. МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ЭСРЭГ ТЕРРОРИСТ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААГ МАОХ ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |