-Засгийн газар бүрэлдэхүүнээ шинэчилж, сайд нарынхаа “дээлийг” дахин давхарлалаа. Та Эрүүл мэндийн салбарыг хариуцан ажиллах болсны хувьд энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй орж ирэв?
-УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байгаа нь хууль эрх зүйн орчны шинэчлэлийг богино хугацаанд боловсруулаад УИХ-д оруулаад түргэн батлуулах, хэрэгжүүлэх давуу талтай байдаг.
Тиймээс энэ боломжийг ашиглана гэж бодож байгаа. Бид 2020 оны ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эхлүүлэх хүрээнд Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуульд өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн байгууллагад өгч буй санхүүжүүлэлтийн аргыг өөрчилсөн. Гэхдээ эрүүл мэндийн салбарт цогцоор нь шинэчлэлийн бодлогыг боловсруулж, батлуулж чадаагүй. Хуучин бодлого шинэ санхүүжилтийн арга хоёр хооронд нийцэхгүй байна гэх шүүмжлэл бий. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилттэй холбоотой асуудал өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Хүн ам цөөн сумын Нэгдсэн эмнэлэгт санхүүжилтийн нь ямар аргаар шийдэхийг нь оновчтой тодорхойлох хэрэгтэй. Дүүрэг, аймаг, сумдын эмнэлгийн хүрэлцээ, тоног төхөөрөмж харилцан адил бус байгаа. Бодлого өөрчлөхгүй энэ тэгш бус байдал арилж, сайн сайхан болно гэж байхгүй.
Намайг эрүүл мэндийн салбарын хүн биш ч эдийн засагч гэдэг утгаар нь эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилт, менежментийг шинэ түвшинд гаргах болов уу гэж энэ албан тушаалд томилсон байх гэж бодож байна.
-Хууль хэлэлцэж баталсан ч хэрэгжих шатандаа алдаа гарах нь бий. Та хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах нь энэ салбарт онох бол гэж харж байгаа вэ?
-Хууль батлах чухал ч хамгийн гол нь хэрэгжилтийг зохион байгуулах амаргүй. Ер нь аливаа ажил үр дүнтэй хэрэгжих нь тухайн ажлыг хариуцаж буй албан тушаалтнуудаас ихээхэн хамаардаг. Тиймээс салбарын боловсон хүчний чадавх, нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Ард түмний хүсэн хүлээгээд байгаа эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэл багатай авдаг болох боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.
-Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний өвчлөл аюулын хэмжээнд хүрдэг. Энэ талаар нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид гурван жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж, амьдарлаа. Дэлхий нийтэд коронавирусын халдвар тархсантай холбоотой манай улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчин бүрдүүлж, ажилласан.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Цар тахлын хуулийн үйлчлэх хугацаа дууссан. Хөл хорио суларч, хэвийн байдалд шилжиж байгаа ч, бүх зүйлийг сайн сайхан болсон гэж ойлгож болохгүй. Цаашид иргэд өөрсдөдөө тавих шаардлагаа нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны зүгээс мэргэжлийн зөвлөгөө, сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Миний хувьд ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд хийж хэрэгжүүлэх гол ажил бол улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байна. Ес эхэлсэн, өвлийн энэ хүйтэн өдрүүдэд улирлын томуу нэмэгддэг. Тиймээс яамны мэргэжилтнүүд энэ үеийг яаж хохирол багатай даван туулах вэ, гэдэгт анхаарал хандуулж байна. Мөн нэг сайн мэдээ нь БНХАУ гурван жил хаалттай байсан хилээ нээж байгаа. Тэгэхээр ханиад томууны дэгдэлтийн энэ үед эмийн хүрэлцээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байна гэсэн үг. Хүрэлцээг нэмэгдүүлэхээс гадна чанарт анхаарах нь зүйтэй. Мөн эмнэлгүүдийн орны хүрэлцээг судалж байна. Ханиад томууны дэгдэлт их байгаа энэ үед орны хүрэлцээ ямар байгааг судалж, шаардлагатай бол ор дэлгэнэ.
-Сүүлийн үед төрийн албанд халаа, сэлгээ хийх тохиолдол нэмэгдсэн эрүүл мэндийн салбарын халаа сэлгээний асуудал одоог хүртэл маргаантай хэвээр байна. Шинэ сайд ирэхээр шинэ удирдлага ирнэ гэдэг тогтсон жишигтэй болчихлоо. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Аливаа боловсон хүчний хариуцлага, сахилга батыг сайжруулах нь нэн тэргүүний асуудал юм. Гэхдээ би эрүүл мэндийн салбарт халаа, сэлгээ хийхгүй, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлнэ гэж бодож байна. Мөн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлтүүд хийгдсэн байгаа.
-Энэ долоо хоногоос БНХАУ-ын хил нээнэ. Манай улсын импорт, экспортын гарц нээгдэж нээгдэнэ. Хил нээхтэй холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлах нь чухал гэх асуудлыг та хөндөж тавьсан байсан. Мөн энэ асуудлаар Шадар сайдтай пср шинжилгээг хоёр талаасаа авч байх зөвшилцөлд хүрсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Хил нээхдээ холбоотой асуудлаар Боомтын сэргэлтийн сайд, УОК, холбогдох алба хаагчид Шадар сайдтай уулзаж, ярилцлаа. Би чуулган дээр ч саналаа илэрхийлсэн. Нэг талаараа хилийн боомт нээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн бараа, бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх, импортоор орж ирж буй бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа энэ үед хангамж нэмэгдэж, үнэ буурна гэж харж байгаа.
Гэхдээ болгоомжлох зүй бий. БНХАУ сүүлийн гурван жилийн хугацаанд “Тэг ковид” –ын хатуу дэглэмтэй байгаа. БНХАУ-д коронавирусын тархалт буураагүй, өндөр түвшинд байгаа нөхцөлд хил нээж байгаа. Тиймээс ийм нөхцөлд хоёр улс хооронд зорчиж байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлэх, хяналтаа сайжруулах шаардлагатай. Мөн хоёр улс нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа халдвар хамгааллын дэглэмийг иргэддээ ижил мөрдүүлэх нь зүйтэйг энэ уулзалтаар илэрхийлсэн. Дан ганц Монгол Улсын иргэд шинжилгээ өгч нэвтэрдэггүй, манай улс руу зорчиж байгаа иргэд ч шинжилгээ өгөх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Миний энэ саналд Шадар сайд хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан. Тийм учраас хил нээгдэхэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах. Монгол Улсын талаас БНХАУ руу зорчиж байгаа иргэн, БНХАУ-аар дамжин орж ирж бусад орны иргэдэд ч халдвар хамгааллын дэглэм хамаарна. Иргэд зорчихдоо 48 цагийн дотор пср шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа. Хэрэв 48 цаг дотроо буцаж, хилээр нэвтэрсэн тохиолдолд дахин шинжилгэ өгөхгүй байхаар тогтож байна. Шаардлагатай бол халууныг нь үзэж, асуумж бөглүүлнэ. Мөн ЭМЯ-наас өгөх халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулна. Мөн иргэд өөрийгөө эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд тусгаарлах, өөртөө хяналт тавих зөвлөмжийг баримтлаад явах нь зүйтэй.
Энэ асуудал зөвхөн Замын-Үүд- Эрээн чиглэлээр орж ирж байгаа иргэдэд хамаарахгүй. Олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд ч хамаарна. УОК-оос түр журам батлаад, хэрэгжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
| С.ЧИНЗОРИГ: Эрүүл мэндийн салбарт халаа, сэлгээ хийхгүй, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлнэ |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |