УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай 2023 оны төсвийн төслийн талаар цөөн хором ярилцлаа.
-Энэ сарын 15-наас өмнө 2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлж батлах хуулийн заалттай. Хэлэлцүүлгүүд өрнөж, төсөлд тусгах шаардлагатай гэсэн зарчмын саналууд нэлээд гарч байх шиг байна. Таны тухайд энэ удаагийн төсвийг хэр чамбай болсон гэж харж байгаа вэ?
-Өнгөрсөн жилийн өдийд манайх түүхэнд байгаагүй том, тэлсэн төсөв баталж байна гэж шуугьж байсан бол энэ жил түүнээсээ илүү өндөр төсөөлөлтэй төсөв ороод ирлээ. Гэхдээ төсөв тэлэхэд олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. хэдий дүн нь том их харагдаж байгаа ч өнөөдөр ам.долларын өсөлт ямар байгаа билээ. Тэгэхээр орлого, зарлагын аль аль нь өндөр өсөлттэй байгаа. Бодит байдал дээрээ эдийн засаг өсчихсөн юм биш. Төсвийн төсөлд давуу болон сул тал байна.
Миний харж байгаагаар халамжийн бодлогоо бид цэгцлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, хоёр буюу түүнээс дээш тооны халамж авдаг иргэдийн тоо 800 мянга, гурав болон түүнээс дээш нь 600 мянга байна. Хүүхдийн мөнгө орохгүйгээр. Хүүхдийн мөнгийг халамжид оруулчихвал нийт иргэдийн 91 хувь нь халамж авдаг болно гэсэн үг.
Тэгэхээр бид халамжийн бодлогоо нэлээд сайн судалж, цэгцлэх хэрэгтэй байна. Ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гээд байгаа энэ мөнгийг боловсролын салбарт нь өгч, мэргэжлийн хүмүүсийг нь бэлтгэдэг байх. Нөгөө талдаа бизнес эрхлэгч нарыг дэмжих ёстой. Бүх салбар руу хөрөнгөө хуваагаад хүчээ тарамдаад байж болохгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хийх тогтоолын төслийн хүрээнд хүнсний үйлдвэрээ дэмжих хэрэгтэй. Дотооддоо хүнсний 19 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе гэж байгаа. Түүнийхээ хүрээнд боловсон хүчнээ бэлтгэж, үйлдвэрүүдийн хүүгийн татаас гэх мэт дэмжлэгүүдээ чиглүүлбэл ажилгүйдэл буурч, эдийн засаг солонгорно, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө гарна.
.jpg)
-Тэгэхээр төсвөөр үүнийг шийдэж чадаагүй гэсэн үг үү?
-Халамжийн бодлогоо цэгцэлж чадаагүй байна. Орлогоо бас нэмэх боломжууд байна гэж би харж байгаа. Тухайлбал, төрийн өмчит компаниудын орлогыг төсөвт маш багаар тооцсон байна. Ялангуяа, “Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК гэх мэт компаниуд. “Эрдэнэс таван толгой” ХК 1072 хувьцааны ноогдол ашгаа огт өгөхгүй байна. Уг нь энэ компанийн хувьцаа эзэмшигч нь төр бөгөөд ард түмэн. Гэтэл үүнийг нууцын зэрэглэлтэй гээд ноогдол ашгийг өгөхгүй байгаа. Зөв голдирлоо бол 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх ёстой. Төр үүний дараа юунд зарцуулах вэ гэдэг шийдэх хэрэгтэй. Би төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүний хувьд энэ талаар анхаарна.
-Халамжийн бодлогоо цэцэлнэ гээд өнгөрсөн жил Эдийн засаг, эрүүл мэндээ дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө гэж гаргасан. Ингэхдээ ажлын байрыг дэмжинэ гээд залуусыг ажил, орлоготой болгоно гээд олон бодлого хэрэгжүүлсэн. Гэтэл одоо үүний үр дүн гэж байна уу. Халамжийн бодлогоо цэгцлэх ажлууд “бай”-гаа онохгүй байна гэж ойлгож болох уу. Энэ талаар та сонгогчдыг төлөөлж суугаа гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?
-Байгаа онохгүй байна гэж хэлж болно. Нэгдүгээрт, миний дээр хэлсэнчлэн боловсролын салбараа цэгцлэх ёстой. Нэг талаасаа ажил олгогч нар ажлын байр бэлэн байна. Гэтэл ажил хийх хүн алга гээд байгаа. Нөгөө талдаа ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, 10 хувьд хүрсэн байна. Ажил олгогч юу хүсээд байгаа юм бэ гэдгийг бид судлах ёстой. Тэгэхээр дан ганц төсвийн тухай хуулиар бус Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар мэргэжлийн холбоодыг хүчирхэгжүүлэх буюу нэг холбоотой болгох шаардлагатай байна. Барилгын 10 холбоо байлаа гэхэд нэг холбоотой болж тэр нь боловсролоо хариуцдаг буюу МСҮТ-тэй харилцан холбоотой байж, боловсон хүчнүүдээ бэлтгэж авдаг байх хэрэгтэй. Ингэж уялдаа холбоотой байхгүй бол болохгүй нь. Бодит байдал дээрээ маш олон тогооч бэлдээд байдаг гэтэл нөгөө талд нь трактор комбайны засварчин хэрэгтэй байдаг ч юм уу, ийм асуудал гарч байгаа.
-Шинэ хөрөнгө оруулалтууд төлөвлөөгүй асуудалд ямар байр суурьтай байгаа бол. Зарим аймагт ялгавартай байна гэдэг шүүмжлэл ч бий. Энэ тухайд?
-Би үүнийг зөв гэж харж байгаа. Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтуудыг харахаар 10 жил үргэлжилсэн хөрөнгө оруулалтууд байна. Маш бага багаар хөрөнгө оруулдаг. Тиймээс энэ эхлүүлсэн ажлуудаа нэг мөр дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол төсөвт маш сөрөг нөлөөтэй байна. Одоо тавьсан байгаа төслүүдээ байгаа хөрөнгөөрөө дуусгаад ирэх жил шинээр эхлүүлэх ажлаа төлөвлөх нь зүйтэй. Хоёрдугаарт, эдийн засгийг авч явах том төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх нь хамгийн зөв.
-Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүндхэн байгаа. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийн үеэр шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг гишүүд тавьж, төсөвт тусгахаар болсон юм билээ. Та ажлын хэсэгт багтсан гишүүний хувьд тарифын үнийн хөнгөлөлт байх ёстой гэж үзэж байгаа юу. Санхүүжилтийг нь шийдсэн юм болов уу?
-Бид санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Шөнийн тарифын үнийг хөнгөлнө гэдгийг ажлын хэсэг дээр дэмжсэн байгаа. Бид яваандаа эрчим хүчний салбарыг либералчилж, чөлөөлөх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд байнга татаастай явж ирсэн. Мөн дээр нь энэ салбар хөгжих боломжгүй, бүүр дампуурах нөхцөлд байгаа. Монгол Улсад бид үйлдвэр баръя, аж үйлдвэрийн салбараа дэмжинэ гээд байдаг. Гэтэл эрчим хүчний хомстолтой байгаа учраас боломжгүй болчихдог. Гаднын хөрөнгө оруулагч орж ирээд үйлдвэр байгуулах гэдэг мөн эрчим хүчний асуудлаас болоод барьж чаддаггүй. Гаднын хөрөнгө оруулалтыг татах нэг том суурь үзүүлэлт нь эрчим хүчний салбар байдаг. Гэтэл өөр өөрсдийгөө боомилчихсон. Тиймээс бид урт хугацаандаа энэ салбараа либералчлаад хүмүүс тогоо хэмнэдэг ардчилсан улсын жишгээр явах хэрэгтэй
Одоохондоо дэлхийн эдийн засаг хямралтай амаргүй байна. Үүнийг үе шаттай, алхам, алхмаар урагшлах хэрэгтэй.
| Ч.УНДРАМ: “Эрдэнэс таван толгой” ХК иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх ёстой |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |