• Өнөөдөр 2025-05-10

Ж.Амгалан: Бидний өмнө ЭЕШ, Ерөнхийлөгчийн сонгууль, хүүхдийн баяр гэдэг эрсдэл байна

2021-05-07,   643

Маргааш өглөө 06:00 цагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулахтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийж байна. 
 
УОК-ын Нарийн бичгийн дарга Ж.Амгалан “УОК-ын дэргэд эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж байгаа. Эрдэмтдийн судалгаагаа бодит нөхцөл байдлаас зөрөхгүй байгаа. Бид хэрвээ хөл хориогүй бол өдөрт бүртгэгдэх халдвар тавдугаар сарын 1 гэхэд 3000 гарах байсан. Сүүлийн 14 хоногт хөл хорионы үр дүн мэдрэгдсэн учраас өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурсан. Халдвар хамгааллын дэглэмээ бариад, вакцины хоёр тун хийлгээд явбал зургаадугаар сарын 15 гэхэд тодорхой үр дүнд хүрнэ. ЭЕШ, Ерөнхийлөгчийн сонгууль, Хүүхдийн баяраар халдвар тархах эрсдэлтэй учраас халдварыг хэрхэн тархаахгүй байх талаар судалгаа, төлөвлөгөө гаргаж байна" гэлээ. 
 

Ж.Амгалан: Бидний өмнө ЭЕШ, Ерөнхийлөгчийн сонгууль, хүүхдийн баяр гэдэг эрсдэл байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188