Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсаас манай улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Ковид-19” цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ Элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсжээ.
Мөн анхны 150 мянган тун “Ковид-19”-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол Улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон иргэн Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлууд тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
| Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэлээрээ хамт байгааг илэрхийллээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |