• Өнөөдөр 2024-05-03

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улстөрчид өөрсдөө вакцин үйлдвэрлэж чадахгүй байж вакцинжуулалтаар улс төр хиймээргүй байна

2021-04-24,   805

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Р.Чингис вакцинжуулалтын явцтай танилцлаа. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий даяар вакцинжуулах үйл явц удаашралтай явж байна.  Засгийн газар бүхэн иргэдээ аль болох хурдан вакцинжуулахаар ажиллаж байна. Бид ч мөн вакцинжуулалтаа хурдан хугацаанд дуусгах, иргэн бүхэн нь вакцинтай улс болох зорилго тавиад ажиллаж байна. Иргэд маань ч идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн вакцинжуулах цэгүүдийн ачаалал харьцангуй саарч байна гэж байна. Зөвхөн манай монголд ч биш олон улсад том давлагаа үүсэж байна. Үүний эсрэг Засгийн газар чадах бүхнээ хийж байна. Өнөөдөр Засгийн газар вакцины татан авалтын  талаар хуралдаж байна. Хурлын дундуур Эрүүл мэндийн сайдтай хамт газар дээр нь ажиллаж байна.
 
Маш олон улс вакцин худалдаж авах хүсэлт гаргасан. Хэдийгээр төлбөрөө шилжүүлсэн байсан ч вакцин хүлээн авах хугацаанд өөрчлөлт орсон асуудал бий. Одоо бол вакцины худалдан авалттай холбоотой бүх ажил дууссан. Гол нь татан авалтын графикт хугацааны л асуудал байна.
 
Засгийн газрын тэргүүний хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Вакциныг муулсан, шүүмжилсэн улс төрийн мэдэгдлүүд бидний ажилд саад болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрчид вакцинтай холбоотой, сөрөг мэдэгдэл хиймээргүй байна. Улс төрчид өөрсдөө вакцин үйлдвэрлэж чадахгүйгээс хойш вакцинжуулалтаар улс төр хиймээргүй байна. Үүнийг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Иргэд, төрийн хамтын ажиллагаа хүнд цаг үеийг даван туулах гол хүч. Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэлээ.
 


Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улстөрчид өөрсдөө вакцин үйлдвэрлэж чадахгүй байж вакцинжуулалтаар улс төр хиймээргүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-25 00:36:41
    Zochin: Санаа зөв бол заяа зөв Монголчуудын маань заяа буян өөдөө байна удахгүй энэ аймшигт өвчний ард гарцгаана одоо л бүгд энэ хөл хорио гоо дор бүрнээ хичээцгээе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 21:41:55
    Hyatad vactsin: Zugeeree ******** nohoinuud butsaj l baig,gingiin tsuvaa yavdagaaraa yavdag.Tur zasah hiih ajilaa aldaa onootoi ch gesen hiih l heregtei.Zaluu hun bn aihguigeer uragshaa haraad hiih gesnee zorigtoi hii.Bid demjine.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 19:30:43
    Ergen: Tegbel ta nar oorsdoo ******** baktsinaa ehleed hiilgechih
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188