• Өнөөдөр 2024-05-03

С.ЭНХБОЛД: Хүндэрсэн хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д эмчилж байна

2021-04-23,   502

          Коронавируст халдварын батлагдсан тохиолдлууд дунд хүүхдүүд багагүй хувийг эзэлж байгаа. Хүүхдүүдийн хувьд тоглоомын талбайгаас болон аав, ээжээсээ халдвар авах тохиолдол их байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж буй юм. 
 
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар нийт 5408 хүүхэд ковидын халдвар аваад байна. Гэхдээ онцлог нь халдвар авсан хүүхдүүдийн дийлэнхэд нь эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байгаа. Хүндэрсэн хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүлээн авч эмчилж байна.
 
Мөн Сонсголонд байрлалтай Хүүхдийн сэргээн засах төвийн 180 орыг халдвар авсан хүүхдүүдийг хүлээн авахад зориулан бэлдэж, хүүхдүүдээ аваад эхэлсэн" гэлээ. 

С.ЭНХБОЛД: Хүндэрсэн хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д эмчилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188