• Өнөөдөр 2024-05-03

С.АМАРСАЙХАН: Манай улсад коронавирусийн МУТАЦИ ХУВИЛБАР орж ирсэн

2021-04-23,   740

        Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 8-ны 08:00 цаг хүртэл сунгалаа. Манай улсад коронавирусийн мутаци төрөл бүртгэгдсэн тул хөл хориог сунгахаас өөр аргагүй  болсон гэж УОК-оос тайлбарлалаа. 
 
Шадар сайд С.Амарсайхан “Юун түрүүнд, хөл хориог сунгаж байгааг мэдэгдье. Ирэх ням гарагт дуусах байсан хөл хориог тавдугаар сарын 8-ны 08:00 цаг хүртэл сунгаж байна. 
 
Хөл хориог сунгах болсон хэд хэдэн шалтгаан байна. 
 
Нэгдүгээрт, хаврын улиралд аливаа халдварт өвчин тархалт ихтэй байдаг. Үүнтэй давхцаад коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудын тоо өсөх хандлагатай байна. Сүүлийн хоногт л гэхэд 1200 гаруй халдвар тээгч бүртгэгдлээ. Энэ эрчээрээ цааш үргэлжлэх төлөвтэй байна. 
 

Хоёрдугаарт, манай улсад коронавирусийн мутаци төрөл орж ирсэн. Лабораторийн шинжилгээгээр Турк улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн Английн мутаци халдвар гэж үзэж байгаа. Энэ бол халдварт эрчимтэй тархаж, нас баралт огцом нэмэгдэж байгаа гол шалтгаан юм. 

 
Иймээс хөл хориог тавдугаар сарын 8-ыг хүртэл сунгах зайлшгүй шаардлага үүслээ. 
 
Өнөөдрийн байдлаар 120 орчим цэгт вакцинжуулалт хийж байна. Тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатар хотын бүх иргэдийг вакцины эхний тунд хамруулж дуусгахаар төлөвлөж байгаа” гэлээ. 
 

С.АМАРСАЙХАН: Манай улсад коронавирусийн МУТАЦИ ХУВИЛБАР орж ирсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188