• Өнөөдөр 2024-04-23

Засгийн газар: Ажлын байрыг дэмжих хүрээнд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ

2021-04-14,   607

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 
 
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7356 зээлдэгчид олгоод байна.
 
Зээл авсан 7356 зээлдэгчийн 1146 нь аж ахуйн нэгж, 6210 нь иргэн байна. Үлдсэн 1856.9 тэрбум төгрөгийн 12049 хүсэлт судалгаанд байгаа бол 7882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.
 
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

Засгийн газар: Ажлын байрыг дэмжих хүрээнд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188