• Өнөөдөр 2024-04-27

САЙН МЭДЭЭ: Засгийн газар ОХУ-аас нэг сая тун "СПУТНИК-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ

2021-04-02,   698

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун вакцин “Спутник-V” вакцин авах гэрээнд гарын үсэг зуржээ. Тус ОХУ-аас авах нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэх аж. 

 
Өнгөрсөн сарын 26-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг манай улс худалдаж авахаа болсныг мэдээлж байв.
Тэрбээр  мэдээлэлдээ, хэлэлцээний түвшинд ярьж байгаа нэг сая тун “Спутник-V” манай улс авахаар болсныг онцолж, “ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээрийг хийж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" хэмээн тэмдэглэсэн. Ийнхүү Засгийн газар, Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун вакцин “Спутник-V” вакцин авах гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор албажуулжээ.
 

САЙН МЭДЭЭ: Засгийн газар ОХУ-аас нэг сая тун "СПУТНИК-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188