• Өнөөдөр 2024-05-17

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор он гарснаас хойш өдөрт дунджаар нүүрс тээврийн 850 автомашин хилээр нэвтэрч байна

2021-01-30,   739

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.
 
Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон.
 
Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны хоёрдугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.
 

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор он гарснаас хойш өдөрт дунджаар нүүрс тээврийн 850 автомашин хилээр нэвтэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188