• Өнөөдөр 2024-05-17

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэмжигдсэн Н.Уртнасан гэж ХЭН БЭ

2021-01-29,   713

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газарт ажиллах сайд нарыг УИХ-д танилцуулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайдаар Нямжавын Уртнасанг томилохоор дэмжээд буй. Тэгвэл Нямжавын Уртнасан гэж хэн бэ.
 
ОДООГИЙН АЛБАН ТУШААЛ
 
  • НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, "Юни солар"ХХК-ийн Ерөнхий захирал
 
БОЛОВСРОЛ
  •  
  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 
  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор, 
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. 
 
АЖЛЫН ТУРШЛАГА
 
- 2000-2010 онд МҮОНРТ-д ажиллах хугацаандаа “Нууц биш нууц”, “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Эдийн засгийн тойм”, “Олон нийтийн цаг”, “Цаг үе үзэл бодол” зэрэг нэвтрүүлгүүдэд сэтгүүлч, редактороор ажиллаж байсан.
 
- 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд мэргэжлийн дадлага хийж байх хугацаандаа Япон хэл дээр “Кимоногийн нууц”, “Айзоме байгалийн гүн цэнхэр өнгө” зэрэг 10-аад богино хэмжээний нэвтрүүлэг, мэдээг япон хэл дээр бэлтгэж, тус JRT TV-ээр нэвтрүүлсний дээр, МҮОНРТ-ээр орчуулан цувралаар нэвтрүүлэг болгон үзэгчдийн хүртээл болгосон. 
 
- МҮОНРТ-ийн Нийгэм эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактороор ажиллаж байх хугацаандаа “Ядуурлын эсрэг хамтдаа” аянг бага дунд орлоготой иргэдийн бичил бизнесийг дэмжих зорилгоор Петровис компанитай хамтран зохион байгуулж, литр тутмаас тодорхой мөнгөн хуримтлал бий болгож, олон өрхөд төмс хүнсний ногоо тариалах, оёдлын цех байгуулах, гар урлал эрхлэх зэрэг олон чиглэлээр бодит дэмжлэг үзүүлсэн.
 
СОНГУУЛЬТ АЖИЛ 
 
  • 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,
  • 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 
 
ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ
 
ЗӨВ ХҮН БАЙХЫГ ЭРХЭМЛЭНЭ
 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэмжигдсэн Н.Уртнасан гэж ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188