• Өнөөдөр 2024-04-27

Л.Оюун-Эрдэнэ:"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд тансагласан нь үнэн, бид хатуу сануулга өгсөн

2020-12-13,   814

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас "КОВИД-19" цар тахлын хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд 650 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргахаар боллоо. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. 
 
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосны үр дүнд энэ онд улсын төсөвт нэг их наяд давсан орлого орууллаа. 42 жилийн түүхэндээ анх удаа ийм хэмжээний орлого оруулж байна. 

"Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой өндөр үнийн дүн бүхий худалдан авалтын асуудал гарсан. Засгийн газраас тус үйлдвэрийн удирдлагуудад хоёр ч удаа хатуу сануулга өгсөн. Захирлууд нь дахин тансаглавал ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Ийм алдаа гарсан нь үнэн. Иргэд шүүмжлэх нь ч аргагүй юм. Төрийн  өмчийг үнэгүйдүүлж болохгүй. Засгийн газар бүх талаар ААН-үүдээ дэмжиж байхад төрийн өмчит үйлдвэрүүд алдаа гаргах ёсгүй. 

"Эрдэнэт үйлдвэр" 2016 онд улсад 184 тэрбум төгрөг, 2019 онд 963 тэрбум, 2020 онд нэг их наяд төгрөгийг давсан татварыг төлсөн байна. Энэ том амжилтын үр шимийг Монголчууд бид нийтээрээ хүртэж байна. Үйлдвэр ийм хэмжээний хүчин чадалтай болж, улсын төсвийн ачааллаас хуваалцаж байна. Үйлдвэрийн хамт олон сайн ажилласан. Иймд үйлдвэрийн удирдлагад хатуу сануулга өгсөн юм. Энэ ташрамд хэлэхэд үйлдвэрийн 49 хувийг  эзэмшигч тал ирэх оны долдугаар сард Арбитрын шүүхэд хандахаар зэхэж байгаа тухай мэдээллийг бид авсан. Энэ асуудалд анхаарч байгаа" гэлээ. 
 

Л.Оюун-Эрдэнэ:"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд тансагласан нь үнэн, бид хатуу сануулга өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 16:34:53
    Монгол : Үхсэний элбэгдорж Хүрэлсүх н гавьяа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 02:12:39
    Zochin: 49%iig hen avchirsan AN.say togrog hen taraay gesen ANaas songogdson eronhiilogch Battulag.Hervee Battulag shahaj shaardaagui bol hurelsuh hezeech iim shiidver gargahgui baih baila.hurelsuh yu geed baila mongo yuch baihgui geed baisniig sanahgui bainuu komunistuuda.ene shiidver ANiin ach gavya.yasan yum oilgodgui malnuud ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-14 00:04:44
    Зочин: Ингээд л нэгнийгээ өмөөрөөд новшроод эхэлж бгаа м да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 21:31:25
    зочин: элбэгдоржийн буянд оросоос 49 аваад тансаглаж байгаагаа мэдэж бна уу поп од оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 21:31:24
    зочин: элбэгдоржийн буянд оросоос 49 аваад тансаглаж байгаагаа мэдэж бна уу поп од оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 21:31:15
    зочин: элбэгдоржийн буянд оросоос 49 аваад тансаглаж байгаагаа мэдэж бна уу поп од оо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188