• Өнөөдөр 2024-04-26

Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 937 төгрөг, нэг тонн нь 37500 төгрөг боллоо

2020-12-13,   907

Засгийн газар "КОВИД-19" цах тахлыг хямрал багатай даван туулах зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан. Харин өнөөдөр 75 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. 
 
Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг "Эрдэнэс Таван толгой" компани гаргана. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болно гэж бодож байна. Нөгөөтэйгүүр суурь үнийг чөлөөлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх учиргүй" гэлээ. 
 
Харин БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Өмнө нь нэг тонн шахмал түлш нь 150 мянган төгрөг байсан бол үүнийг 37500 төгрөг болгож бууруулж байна. Ингэснээр сайжруулсан түлш иргэдэд үнэгүй хүрч байна гэж ойлгож болно. Учир нь тэрхүү 37500 төгрөг нь уутны мөнгө юм" гэлээ. 
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс таван толгой" компани гаргаж байгаа.  Өмнө нь 50  хувь бууруулахад 46 тэрбум төгрөг, одоо буюу 75 хувь бууруулахад 69 тэрбум төгрөгийг гаргаж байна" гэлээ. 

Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 937 төгрөг, нэг тонн нь 37500 төгрөг боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 16:49:36
    Иргэн: Тонноор нь өгөхүү тэгүүл зүгээр юма цалин хүүхдийн мөнгө буугаал бөөн авуул зүгээр юма бусад үед мөнггүй бочихож бгаа айл өрх бга шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188