Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэх буюу төр хариуцах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, банк, ББСБ, интернет, үүрэн телефоний оператор компаниуд зэрэг есөн салбарын аж ахуйн нэгжүүдээс бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.
Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1 хүртэлх долоон сарын хугацаатай тэглэж байна. Үүнд гэр хорооллын айд өрхүүдээс гадна 100 м\кв талбайтай орон сууцанд амьдарч байгаа айл өрхүүд хамаарна.
Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэр санхүүжүүлнэ.
Түүнчлэн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Ингэснээр нэг шуудай сайжруулсан шахмал түлш 937 төгрөг болж байна. Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна" гэлээ.
У.Хүрэлсүх: Хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл ТӨР ХАРИУЦНА |
|