• Өнөөдөр 2024-03-28

Ирэх даваа гарагаас 13,5 градусаас доош спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдана

2020-12-09,   575

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр ирэх даваа гарагаас буюу арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хориг цуцалхаар болсон. 

Ирэх даваа гарагаас кафе, ресторан зэрэг 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ хүрээнд 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Ингэхдээ зөвхөн 13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах эрхтэй юм. 


Ирэх даваа гарагаас 13,5 градусаас доош спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188