• Өнөөдөр 2024-05-15

Н.УЧРАЛ: Ашигт малтмалын 2598 тусгай зөвшөөрлийн мэдээллийн “шилэн” болголоо

2021-04-17,   211

       Засгийн газраас “шилэн” ажиллагааны хүрээнд төрөөс олгогдсон тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай газарт олгогдсон газрын мэдээлэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчдийн нэрсийг тус тус ил болгосон. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээнд олгосон уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийг ил болгож буйг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа. 
 
Өнгөрсөн хугацаанд 1,843,825 га-д ашиглалтын 1713 тусгай зөвшөөрөл, 4,334,991 га-д хайгуулын 885 тусгай зөвшөөрөл буюу нийт 6,178,816 га талбайд 1662 хуулийн этгээдэд 2598 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг “шилэн” ажиллагааны хүрээнд нээлттэй зарлажээ.
 
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийн төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулагчтай гэдгээс үл харгалзан нийтэд нь зарлаж байна. Нийт 2598 тусгай зөвшөөрлөөс 41 нь идэвхгүй, 2557 нь идэвхтэй байна. Уул уурхайн ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Уул уурхайн тусгай зөвшөөрлүүд хаалттай байвал авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй буурахгүй. Тиймээс тусгай зөвшөөрлүүдийг илүү ойлгомжтойгоор ил болголоо” гэсэн юм. 

Н.УЧРАЛ: Ашигт малтмалын 2598 тусгай зөвшөөрлийн мэдээллийн “шилэн” болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188