• Өнөөдөр 2024-05-05

Х.Нямбаатар: "Энхсаран" сувиллын хэрэгтэй холбогдуулж 10 гаруй хүнээс мэдүүлэг авна

2020-11-23,   581

Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж дууслаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Энхсаран" сувилалд хариуцлага алдсан, дотоодод халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх тайлбар хийлээ. 

Тодруулбал,  тэрбээр "“Энхсаран" сувилалтай холбоотой асуудлыг ЦЕГ шалгаж үзээд прокурорын байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар материалаа өнөөдөр хүргүүлсэн.
 
Өргөдөл гомдол шалгах ажлын хүрээнд 10 гаруй иргэнтэй уг асуудал холбогдсон.  Өөрөөр хэлбэл хувийн секторын,  ЭМЯ-ны, онцгой байдлын алба хаагчид халдвар хамгааллын дүрэм журмыг  зөрчсөн байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа.
 
Маргаашаас эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн дуудаж, мэдүүлэг авна. Мөн "Энхсаран" сувилалд гаднаас эд зүйл оруулж ирж зардаг, бөөнөөрөө сууж лайв хийдэг, нийтийн нэг усанд ордог газартай байсан зэрэг асуудал яригдаж байна. Эдгээр асуудлыг хуулийн дагуу шалгана" гэлээ.

Х.Нямбаатар: "Энхсаран" сувиллын хэрэгтэй холбогдуулж 10 гаруй хүнээс мэдүүлэг авна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188