• Өнөөдөр 2024-04-26

С.БЯМБАЦОГТ: Засгийн газраас АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг дэмжсэн

2022-12-07,   414

          Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, АНУ-д агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болох юм. Гэхдээ  хэлэлцээр, гарын үсэг зурснаас хойш жил орчмын хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Энэ хэлэлцээрийг байгуулах ажлыг 2002 оноос АНУ-ын Засгийн газрын зүгээс тавьж байсан юм билээ. Тухайн үед тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газар зөвшөөрдөггүй байсан бол өдгөө зөвшөөрөл олгож хэлэлцээ хийх боломжтой болсон. Цар тахлаас өмнө 2019 онд АНУ-руу Монгол Улсын зорчигчийн тоо 60 орчим мянга байсан.  Нийт 40 орчим сая долларын зардал гаргаж,  АНУ болон Монгол Улсын хооронд иргэд зорчиж мөнгө өгдөг байсан. Энэ мөнгө бол Бээжингээр дамжаад Монголд наалддаггүй байсан бол шууд нисдэг болох юм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монгол Улс нийт долоон удаагийн олон улсын нислэг үйлдэх чадвартай байсан бол онгоцны чадвар дөрвөөр нэмэгдсэн.  Ирэх оныг Монголд зочлох жил болгон гаднаас ирэх жуулчдыг хямд үнэтэй авчрах бодлого барьж байгаа.  Үүний дараа бид Австрали Улс руу шууд нислэг үйлдэх бололцоо боломжийг бий болгоно. Сингапур Улс руу шууд нислэг хийх нислэгийн томилгоог авсан" гэв. 

С.БЯМБАЦОГТ: Засгийн газраас АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг дэмжсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188