• Өнөөдөр 2024-03-29

П.САЙНЗОРИГ: Жагсаалыг албадан тараах захирамж гаргалаа

2022-12-05,   556

        Хууль зүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна. Тэрбээр "Монгол Улсын иргэд ээ, эрхэм хүндэт залуучууд аа, аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар, тайван нухацтай хандах зүй ёсны шаардлага гараад байна. Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тайван жагсаал хийх эрхээ хуулийн хүрээнд зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн цагуудад үүсээд байна. 
 
Тиймээс иргэдийнхээ тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэж байгаа. Харамсалтай нь жагсаалыг далимдуулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурч жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх санаатай хүмүүс буруу зүйлд уриалж байна.
 
         Өнөөдрийн жагсаалаас залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өдөөн турхирах, тусгай хамгаалалттай объектод халдаж, бусад иргэний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.
 
         Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байна. Цаг орой болсон тул хатуу биетийг энд, тэндээс шидэх үзэгдэл гарч, зарим иргэн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Алба хаагчид маань бэртэх тохиолдол гарлаа. Дөрвөн иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ. Жагсагчид дотроо хүртэл үзэл бодлын зөрчил үүсэж, бие бие рүүгээ дайрах нөхцөл үүссэн тул, маш олон иргэний эрх ашиг зөрчигдөх вий гэдгээс болгоомжилж байна. Иймд хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Бид иргэдэд хоёр цагийн хугацаатай сануулга, уриалга өгнө. Ийм шийдвэр гарсныг иргэддээ мэдээлж, аливаа зүйлийг өдөөн дэвэргэх энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна" гэлээ. Жагсаалын үеэр хууль сахиулах үйл ажиллагаанд оролцсон зургаан албан хаагч бэртэж, гэмтжээ.

П.САЙНЗОРИГ: Жагсаалыг албадан тараах захирамж гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188