• Өнөөдөр 2024-03-29

Д.АМАРБАЯСГАЛАН: Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай боллоо

2022-11-12,   349

          Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай болжээ.
 
    Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэд, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг. Дийлэнх хувь нь төрийн байгууллагын хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх санал, гомдол эзэлж байна. Иймд шинээр байгуулж буй дотоод хяналт шалгалтын байгууллага 2023.01.01-нээс эхлэн энэхүү алдаа дутагдлуудыг засах ажлыг бодитоор эхлүүлнэ. Тодруулбал, Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана. Ингэснээр төрийн алба цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй болж, төрийн үйлчилгээ иргэндээ хүрч чаддаг, давхардал, хийдэлгүй болох боломж бүрдэж байна. Үр дүн нь төрийн байгууллагад хариуцлага “эзэнжих” юм" гэв.

Д.АМАРБАЯСГАЛАН: Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-12 14:11:20
    karl: for any loan please contact barbara Piasker ; [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188