• Өнөөдөр 2024-05-08

Х.НЯМБААТАР: Боловсролын салбарын авлигалын гэмт хэргийг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулна

2022-08-03,   454

        Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар “ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий Сайдын өгсөн дараах чиглэлүүдийг танилцуулж байна. 
 
      Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарт үүссэн авлигалын гэмт хэргийг илрүүлж , түүнийг таслан зогсоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 11 дүгээр төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,  Улаанбаатар хотод тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг. Тодорхой нэр хүнд бүхий ЕБС-ийн хүүхдүүдийг сорилт шалгалтгүйгээр элсүүлэн авдгийг зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш хүргэх бүхий ажлыг үүрэг болгосон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигалтай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан.
 
     Мөн Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон. Жишээ нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпин- д бичиг хүргүүлж үндсэндээ хоёр жил гаруй хугацаанд тасалдуулсан байна. Эдгээр асуудлыг Эрүүгийн хуульд заасан хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн хэмээх үндэслэлээр шийтгэл ногдуулна.
 
      Цахим орчинд явагддаг гэмт хэргийг шалгах, залилан болон өсвөр насны хүүхдүүдэд дарамт үзүүлэх , цаашлаад  бэлгийн дарамт үзүүлэх зэрэг гэмт хэргүүдийг таслан зогсоох, энэ чиглэлээр тусгайлан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхийг Ерөнхий Сайд даалгалаа.
 
         Мөн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төв талбай дээр “Тусгаар тогтнол" гэх хөдөлгөөн явуулж нацист үзэл санааг дэлгэрүүлэн, цэрэгжсэн зохион байгуулалтад орж байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тагнуулын байгууллагаас шалгаж байна” гэв.
 

Х.НЯМБААТАР: Боловсролын салбарын авлигалын гэмт хэргийг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188