Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллалаа. Тэрбээр авто замын бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийхийг үүрэгдсэн. Тухайлбал, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлийн ажил, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг хурдан дуусгах шаардлагатай байгааг салбарын сайдад нь анхаарууллаа.
Мөн энэ үеэр хөндсөн нэг асуудал нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хоригло гэдгийг Ерөнхий сайд санууллаа. Түүнчлэн осолд орж байсан болон эвдрэл гэмтэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хоригх ёстой гэлээ. Тэрбээр “цаг хугацааг нарийн зааж өгөөд хоригло, хязгаарла. Хамгийн гол нь ард иргэдээ сайтар мэдээллээр хангаж, хориглох хугацааг зааж өг. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас зайлшгүй хийх хэрэгтэй байна” гэлээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гэж үзэж буй юм.
| У.Хүрэлсүх: Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хоригло |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |