Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34000 хүүхдийн 23000 нь хоёр настай хүүхэд. Тэгэхээр бид тав болон дөрөв, гурван настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн байгаа. Харин бид хоёр настай хүүхдүүдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ гэдэгт шийдэл хайж байна. Ингэхдээ цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байсныг олж харсан юм. Тухайн хамран сургах тойрогт байгаа төрийн өмчтэй цэцэрлэгийн багтаамжид үндэслэн цэцэрлэгийнхээ элсэлтийг хийдэг учир үүнээс үүсэж сугалааны цэцэрлэг үүсдэг байсан. Үүнээс үүдэн авлига, хээл хахууль гэх зэргээр олон зүйл гардаг сөрөг тогтолцоо байсан.Тэгэхээр бид цэцэрлэгийн гадна байгаа 34000 хүүхдийн 22000 хүүхдийг одоогийн байдлаар цэцэрлэгт хамруулах шийдлийг хийгээд байна. Хамран сургах тойргийг шинээр төлөвлөж, тодорхойлдог болсон. Өөрөөр хэлбэл, хамран сургах тойрогт ганцхан төрийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг суурилж төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн тухайн хамран сургах төрийн болон төрийн бус хувийн цэцэрлэгүүдийн хүчин чадал, хүүхэд харах үйлчилгээний хүчин чадлыг төлөвлөдөг болсноор хүүхэд тухайн амьдарч байгаа орчиндоо буюу гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжоор хангаж байгаа юм. Өнөөдөр 34000 хүүхдийн бүртгэл өөрийнхөө оршин суугаа хаягт байна уу гэдгийг бид эцэслэж хянах ёстой.
УИХ-аас баталсан 100 тэрбум, мөн нийслэлийн их хурлаас баталж байгаа 70 орчим тэрбум төгрөгөөр энэ жилийн цэцэрлэгийн хангамжийг бүх насны түвшинд 80-90 хувьд хүргэх бодитой ажил хийж байна.
ЕБС-ийн хувьд энэ жил 760 мянган хүүхэд хүлээж авна. Үүнээс нэгдүгээр ангид 50 орчим мянган хүүхэд хүлээж авах гэж байна. Үндсэндээ өнгөрсөн жилээс ЕБС-ийн дунд сургууль дээр 40 мянга орчим хүүхдээр нэмэгдэх тооцоолол гарсан. Тэгээд гурван ээлжийн сургуулийг аль болох хоёр ээлжид оруулах ажлыг зорьж хийж байгаа. Энэ жил дахиад 40 мянган орчим хүүхэд шинээр нэмэгдэх нөхцөл байдал үүсэж байгаа учир гурван ээлжид орж болзошгүй 12 сургуулийн асуудал гарч ирж байгаа юм. Эндээс 12000 хүүхэд байгаа. Үүнээс 6510 хүүхдийг сургуулиудын түрээсийн байраар зохион байгуулах ажлыг хийж байна.
Улсын хэмжээнд нийт 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өгөхөөр ажиллаж байна.
Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ жилээс нийслэлийн түгжлэрийг буруулах асуудалд нэлээд анхаарлаа хандуулж ажиллана. Өнгөрсөн жил зарим туршилтыг хийсэн. Есдүгээр сарын 1-нд нийслэлд ачаалал үүсдэг учир бүх сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нд нээхгүйгээр үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байгаа. Энэ жил 36 мянган хүүхэд ЭЕШ-д оролцсон. Үүнээс төрийн болон төрийн бус их, дээр сургуульд 30 мянган шинэ оюутан нэмэгдэх ерөнхий таамаг байна. Цаашид жил бүр хөдөө орон нутгаас 20 мянган оюутнууд ирдэг учраас нэг, хоёрдугаар курсэд сурч байгаа оюутныг тухайн хөдөө, орон нутагт байгаа төрийн өмчийн их, дээд сургуулиуд дээр суралцуулах, төрийн сангаас тодорхой төрийн дэмжлэг үзүүлэх, багш нарын ур чадварыг тодорхой урамшуулах боломжийг өгнө. Өмнөговь аймагт ШУТИС-ийн уул уурхайн сургууль анх удаа Монгол Улсад давхардсан бус хөтөлбөрөөр анхны элсэлт авч эхэлнэ. Цаашид Өмнөговь аймагт Оюутолгой компанитай хамтран уул уурхайн томоохон сургуулиудын ангийг байгуулах ажил эхэлж байна” гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Энэ жил ЕБС-д 760 мянган хүүхэд суралцана |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |