Г.Ёндонг та нар ер өрөвдөхгүй юм. Тэр “Энэ мэтийн юмыг зохицуулчихаж чадахгүй” гэж танхимын “босс”-доо өчигдөржин загнуулаад, орой гэртээ харьмагцаа бас л эхнэрээсээ эрүүний шөл ууж, охидынхоо харцанд дальдарсаар унтахаар хэвтсэн. Нойр нь хулжиж, хөрвөөх зуураа фэйсбүүкээр хальт шагайтал “Ёндонд ёотон байсан ч бүү үзүүл, тэр авна, нарийндаа хатсан гууринч” гэсэн пост байхыг олж уншаад утсаа холоо гэгч нь шидчихсэн. Хөөрхий минь, өнгөрсөн шөнө лав унтаагүй байх, зүүн чих нь хангинаад.
Өнгөрсөн жил хичээлийн шинэ жил эхлээд дөрөв дэх хоногийн өглөө мань эр ажилдаа ирчихсэн сууж байтал гэнэт л эхнэр нь ч, охидынх нь ангийн багш нар утсаар “Алив, сургалтын төлбөрийг нь хурдан төл” гэж шавдуулахад нь байгууллагынхаа нягтлан руу давхиж ороод, төлбөрийг нь бушуухан цохуулаад гаргаад өгчихсөн бололтой юм билээ. Тухайн үедээ мань эр буянтай байгууллагад ажилладагтаа ихэд олзуурхаж, орой нь “10 сая төгрөг хэмнэчихлээ, нэг жилийн төлбөр нь ч хаа юм, тийм ээ” гэж эхнэртээ шивнэж байсан гэдэг. Түүнээс биш “Зүгээр сууж байхаар төсвийн мөнгө завшдаг юм бил үү” гээд 10 сая төгрөг авчихаагүй шиг байгаа юм. Яарсандаа л...Жилийн дараа өөрийг нь сайд болж мандуулна гэдгийг, эхнэртээ гайхуулж асан 10 саяын өнөөх олзуурхал нь толгой дээр аянга буулгана гэдгийг тэр яаж мэдэх билээ дээ. Хэчнээн их өрөвдөв өө.
Өчигдөр хэвлэлийн хурал хийхэд нь юу гэхийг нь чих тавин сонслоо. Яахав, эцэг хүний хувиар хүүхдүүдээ гайгүй боловсролтой хүн болгочих санаатай зүтгэж байгаа нэг аав л байна, мөнгө олсон арга зам нь л адармаатай болохоос гэж бодож суулаа. Гэтэл “Шар мэдээ сонирхож ирээ юү” хэмээн сэтгүүлчдийн өөдөөс пээдэлзэх маягтай. Тэгснээ “Би буруу зүйл хийсэн гэж огт бодохгүй байна” гэж өөрийгөө илтэд өмөөрөх шинжтэй аяглав.
Хийсэн үйлдэлдээ биш, хэлсэн мэдүүлэгтээ ял нь байдаг гэх улстөрчдийн алтан зарчмыг шинэхэн сайдтан маань ойлгоогүй явсандаа, мэдэхгүйдээ л тэр шүү дээ.
Хэн нэгэн нь “Улс төрд шударга байж болохгүй, төсвөөс мөнгө авсан бол эцсээ хүртэл гүрий” гэж түүнд эртхэн хэлчихгүй яав аа. Түүнийг бас л өрөвдлөө.
Өөр нэг зүйлд түүнийг үнэхээр их өрөвдөж байна. Тэр улсын ажилд зүтгэхээр, уул уурхайг цэгцлэхээр 17 саяын цалинтай ажлаасаа гараад сая гаруйхан төгрөгийн цалинтай сайдын суудалд ирчихсэн хүн шүү дээ. Ямар их зүтгэл, шуналгүй сэтгэл вэ. Г.Ёндон “Монголросцветмет”-ын орлогч захирал байхдаа жилд 204 саяын орлоготой байлаа. Гэтэл одоо идэх уухаа хасаж, хуруу хумсаа хугалан байж бүтэн жил зүтгээд сайдын цалингаа хураалаа, хураалаа гэхэд ердөө 20 гаруйхан саяыг л цуглуулж чадна. Төрийн ажилд зүтгэхийн төлөө тэр жилийн 180 сая төгрөгийн орлогоосоо татгалзсан гэсэн үг шүү дээ. Бүтэн жил 20-хон сая төгрөгөөр тэр амьдралаа яаж болгох гэж ийм муйхар сонголт хийсэн юм бол оо. Өөрөө ч яах вэ, 17 сая төгрөгийн “приус” унадаг хүн ганц жилдээ шатахуунаа аргалаад Ордон, зайсан хооронд яваад байж дөнгөх биз. 460 саяын үнэтэй байрных нь тог цахилгаан, ус дулааны мөнгө гэж тоймгүй их гарна даа. Дээрээс нь хоёр охиных нь сургалтын төлбөр болох 10 сая төгрөг нэхэгдэнэ. Бодохоор л өрөвдөөд байх юм.
Тэгээд ингэж бодлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ер нь өнөө яриад байдаг хариуцлагын сэлмээ Г.Ёндонд сугалж үзүүлээсэй. Тэгээд танхимаасаа явуулчихаасай. Яршиг, Г.Ёндонд тэр нь шулуухан. Мань эр ямар энд тэндэхийн лиценз, тусгай зөвшөөрлийг илүү харж, ганц нэгээр гувчуулж чадах биш. Охидынхоо сургалтын төлбөрийг хэрхэн төлсөн шигээ хэлчихээс хойш. Тэрний оронд хуучин ажилдаа эргэж ороод 17 саяын цалингаа аваад, жилдээ 200 саяа цуглуулаад, чимээгүй баянаа хийгээд сууж байвал өөрт нь хэрэгтэй юм шиг. Угаасаа шуналгүй зүтгэлтэй, идсэн ууснаа шуудхан хэлчихдэг хүн улс төрд зохихгүй, тэр өөрөө ч ухаарч суугаа байх.
| Г.Ёндон сайд минь, улсаа хөгжүүлэх гэж улайрч байхаар амьдралаа бодно уу даа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |