• Өнөөдөр 2024-03-29

Б.ЖАВХЛАН: Хойд хөрш рүү ашиг олох зорилгоор ам.доллар гаргаж болзошгүй асуудалд хүчний байгууллагууд хяналт тавина

2022-03-23,   389

           Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудаар салбарын сайдууд мэдэгдэл хийлээ. Сүүлийн үед ОХУ, Украинд үүсээд буй асуудалтай холбогдуулан рублийн ханш унаж, ам.долларын эрэлт хэрэгцээ ихсэж буй. Үүнээс улбаалж ашиг хонжоо хайсан иргэд хойд хөрш рүү ам.доллар их хэмжээгээр гаргаж, арилжаалах эрсдэлтэй. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өгч байна. 
           Тэрбээр “Рубль бол манай төв банкны нөөцийн нэгж биш. Өөрөөр хэлбэл, манай гадаад худалдаанд маш бага хэмжээтэй оролцдог. Хойд хил, чөлөөт бүс, орон нутгийн үүргийн худалдаачдын түвшинд л хэрэглэгддэг. Бид шатахуун болон бусад стратегийн бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь ам.доллароор авдаг. ОХУ тэрийг шаарддаг, ялангуяа шатахуун дээр. Манай нүүрс гаднаас ам.доллар оруулж ирдэг гол бүтээгдэхүүн бол ОХУ-ын хувьд ам.доллар болгодог гол бүтээгдэхүүн нь газ, нефть хоёр. ОХУ-д рубль унаад эхлэхээр манай хоёр улсын хооронд үүргийн шинжтэй арилжаа яваад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид одоо байгаа хууль дүрмийнхээ хүрээнд гааль дээрээ хяналтаа чангаруулна. Түүнээс биш хойд хөрш рүү нэг ам.доллар ч гарч болохгүй, нэг рубль ч гарч болохгүй гэдэг шаардлага тавихгүй. Гарч болдог хэмжээнд нь бид зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.доллароос дээш хэмжээгээр гаргахыг хуулийн байгууллагууд хянана. Харин богино хугацаанд ашиг олох сонирхлоор зөвшөөрөгдсөн хэмжээнээс их ам.доллар, рубль гаргахыг, арилжаа хийхийг бид зөвшөөрөхгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ чиглэлээр тагнуул, цагдаа, хүчний байгууллагуудад үүрэг өгсөн. Миний хувьд Гаалийн ерөнхий газарт үүрэг өгч ажиллалаа. Би дахиад хэлье, богино хугацаанд ашиг олох зорилгоор ам.доллар, рублийн арилжаа хийх бол гарч болзошгүй эрсдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагууд хяналтаа сайжруулах шаардлагатай” гэлээ. 
 

Б.ЖАВХЛАН: Хойд хөрш рүү ашиг олох зорилгоор ам.доллар гаргаж болзошгүй асуудалд хүчний байгууллагууд хяналт тавина
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188