• Өнөөдөр 2024-04-25

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томиллоо

2022-01-19,   576

       Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэж чадаагүй, хариуцлага алдсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргынх нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилсон билээ. Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томиллоо.
 
Тэрбээр 1980 онд төрсөн. 1998-2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн. Ажлын туршлагын хувьд, 2007-2016 онд хувийн компанид, 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд томилогдож байна. Г.Түвдэндорж нь улсад 14 жил ажиллажээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188