Засгийн газрын ээлжит хуралдаанөөр хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулжээ. Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд оролцоогүй, хэлэлцэж буй асуудал дутуу дулимаг байсны улмаас дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна. 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд 1,443.809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. Үүнтэй холбогдуулан:
- 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах
- Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх
- Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах
- Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |