• Өнөөдөр 2024-04-24

Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа

2021-12-02,   393

               Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдлаа. 
            Хуралдааны үеэр коронавируст халдварын шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг өглөө.
         Түүнчлэн хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудад хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг санууллаа. Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтууд, нөөц бүрдүүлэлт, хүн хүчээ зөв тооцоолоход нарийвчилсан зохион байгуулалтуудыг хийх үүрэг өгсөн юм.
 
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, малын гоц халдвар өвчин гарсан бүс нутгуудад вакцинжуулалтыг эрчимжүүлэх, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.

Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188