• Өнөөдөр 2024-04-29

Зэвсэгт хүчний офицер болох хүсэлтэй, сэтгэл зүйч мэргэжилтэй залуусыг ажлын байранд урьж байна

2021-11-16,   470

Зэвсэгт хүчинд офицерын алба хаах хүсэл сонирхолтой, сэтгэл зүйч мэргэжилтэй залуусыг ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 
 
Тавигдах шаардлага: 
 
- Зэвсэгт хүчинд мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолтой
- 30 хүртэлх настай байх
- Сэтгэл зүйч, Сэтгэл судлаач хөтөлбөрөөр их, дээд сургууль төгссөн, бакалаврын боловсролын зэрэг байх
 
Бүрдүүлэх материал: 
 
- Өргөдөл 
- Цагдаагийн байгууллагын тодорхойлол \ ял шийтгэлгүй байх\
- Боловсролын диплом, мэргэшүүлэх сургалтын гэрчилгээний хуулбар
 
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Үндэсний батлан хамгаалах их сургуульд “Цэргийн сэтгэл зүйч” бэлтгэх гурван сарын мэргэшүүлэх сургалтад хамруулж, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид офицерын албан тушаалд томилон ажиллуулна. 
 
Давуу тал: 
 
- Офицерын албан тушаалд төрийн тусгай алба хаах
- Тогтвортой ажлын байраар хангагдаж, хөгжиж дэвших
- Гадаадын орон мэргэжлийн сургалтад хамрагдаж мэргэших
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэх
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 80023008, 89119507 утсаар лавлах боломжтой
 

Зэвсэгт хүчний офицер болох хүсэлтэй, сэтгэл зүйч мэргэжилтэй залуусыг ажлын байранд урьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188